Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа

Сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Эмтийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15км-т/ айлын хуриманд очсон нутгийн иргэн Б /21 настай, эрэгтэй/ 2015.10.17-ны өдрийн 01:00 цагийн орчим согтуу гарч яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2015.10.21-ний өдрийн 10:56 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, сумын Цагдаагийн хэсгийн 2 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 43 иргэн, 2 автомашин, нийт 51 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, нийт 6 аймгийн 9 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн  дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар  хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчинөөр өвчилсөн болох нь;

Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн  “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжилэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар  “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь  2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээжийг авч  УМЭАЦТЛ-д  хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар  “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ ñóìûí Òàðèìàë áàãèéí íóòàã “Áóõûí ãîë” гэдэг ãàçàð ìàë÷èí ª-èéí 1 ¿õýð 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул устгал хийж,  дээж авч аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн нутаг “Өндөр толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 14 км/-т малчин Э-ийн 1 нохойд 2015.10.11-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэг илэрсэнийг устгал халдваргүйтгэл хийж түргэвчилсэн шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг  “Шивэртийн байшингийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун тийш 50  км/ малчин Э-ийн 1 бяруу 2015.10.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.10.13-ны өдрийн 1 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу“ өвчин болох нь;

Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Дойдын-Энгэр” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.10.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болон нь;

Говь-алтай аймгийн Халиун сумын Олонбулга багийн “Хөх хошуу” гэдэг газар /эзэн тодорхойгүй/ 1 тэмээ 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

3. Ой, хээрийр түймэр: 

Дорнод аймгийн Булган сумын “Хулсан шанд” багийн /сумын төвөөс урд зүгт 50 км/ “Халуун хөвөө” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагыг 2015.10.23-ны өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1  автомашин, орон нутгийн 32 иргэн, 3 автомашин нийт 44 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 2015.10.23-ны өдрийн 19:30 цагт унтраасан.

4. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 3, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны “Хилчин”-ий 107 дугаар гудамжны задгайд иргэн Б-ийн гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.23-ны өдрийн 14:59 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 7 албан хаагч,

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн судалгааны төв”-ийн хашаанд өнжлөл өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.23-ны өдрийн 15:52 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны 120 мянгатын 8 дугаар байрны 2 дугаар орцны 2 давхарт 18 тоотод иргэн Б-ийн өрөөнд эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.23-ны өдрийн 20:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 албан хаагч,

Өвөрхангай аймгийн Баянгол сумын Эргэндэнж багийн “Дэрс” гэдэг газар малчин Ц-ийн малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.24-ний өдрийн 00:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 3 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

 5. Техникийн холбогдолтой осол:

Ахуйн осол: Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны “Тоосго”-ны 9 дүгээр гудамжны 147 тоотод иргэн Б-ийн байшингийн галлагааны өрөөнд нам даралтын зуух дэлбэрсэн тухай дуудлагыг 2015.10.23-ны өдрийн 21:16 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 26 дугаар ангийн 9 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэй ажиллаж иргэн Б /54 настай, эмэгтэй/ гэмтсэн байсныг ЯТТТ-ын эмчид хүлээлгэж өгсөн.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

scroll to top