1. Эрэн хайх, аврах ажиллагаа
Сураггүй болсон: Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Эмтийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15км-т/ айлын хуриманд очсон нутгийн иргэн Б /21 настай, эрэгтэй/ 2015.10.17-ны өдрийн 01:00 цагийн орчим согтуу гарч яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2015.10.21-ний өдрийн 10:56 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, сумын Цагдаагийн хэсгийн 2 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 43 иргэн, 2 автомашин, нийт 51 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Аврах ажиллагаа: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 2 дугаар хэсгийн 199 тоотод шороонд хүн дарагдсан байна гэсэн дуудлагыг 2015.10.24-ний өдрийн 17:18 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цэвэр бохир усны нүх ухаж байсан иргэн Б /55 настай, эрэгтэй/ шороонд дарагдсан байсныг гарган эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 123 дугаар байрнаас хүүхэд унах гээд байна гэсэн дуудлагыг 2015.10.24-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, И /4 настай, эрэгтэй/ нь тагтан дээр байсныг аюулгүй болгон ээж Б-д хүлээлгэн өгсөн.
2. Аюулт үзэгдлийн талаар:
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 3 аймгийн 4 сумын нутагт “Галзуу” өвчний 4, нийт 6 аймгийн 9 сумын нутагт 9 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг үндэслэн “Хонины цэцэг” өвчинөөр өвчилсөн болох нь;
Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжилэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээжийг авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;
Булган аймгийн Сэлэнгэ ñóìûí Òàðèìàë áàãèéí íóòàã “Áóõûí ãîë” гэдэг ãàçàð ìàë÷èí ª-èéí 1 ¿õýð 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их боригдой багийн нутаг “Өндөр толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун хойш 14 км/-т малчин Э-ийн 1 нохойд 2015.10.11-ний өдөр галзуу өвчний шинж тэмдэг илэрсэнийг устгал халдваргүйтгэл хийж түргэвчилсэн шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь;
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг “Шивэртийн байшингийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун тийш 50 км/ малчин Э-ийн 1 бяруу 2015.10.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д хүргүүлэхэд 2015.10.13-ны өдрийн 1 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу“ өвчин болох нь;
Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Дойдын-Энгэр” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.10.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болон нь;
Говь-алтай аймгийн Халиун сумын Олонбулга багийн “Хөх хошуу” гэдэг газар /эзэн тодорхойгүй/ 1 тэмээ 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
3. Ой, хээрийр түймэр:
Дорнод аймгийн Булган сумын “Хулсан шанд” багийн /сумын төвөөс урд зүгт 50 км/ “Зүрх хавтгай” гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагыг 2015.10.24-ний өдрийн 14:56 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 19 иргэн нийт 31 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж мөн өдрийн 19:05 цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
4. Объектын гал түймэр:
Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 4 дуудлагатай байлаа.
Булган Булган сумын 5 дугаар багийн 4 замын уулзвар дээр машин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.24-ний өдрийн 11:15 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 20 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 50 дугаар гудамжны 298 тоотод хашаа, өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.24-ний өдрийн 12:41 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Минжийн хангай багийн Нарангийн 74 тоотод айлын өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.24-ний өдрийн 13:20 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн 7 албан хаагч,
Дорнод аймгийн Хэрлэн сумын Бумбат багийн А-3-8 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.24-ний өдрийн 16:48 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 52 дугаар ангийн 6 албан хаагч,
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ноён багийн 38 дугаар гудамжны 3 тоотод өвс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.24-ний өдрийн 17:25 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 12 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 64 дүгээр гудамжны 761 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.24-ний өдрийн 16:34 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Наадамчдын 1 дүгээр гудамжны 21 тоотод нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.24-ний өдрийн 20:14 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Баянбулгийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.24-ний өдрийн 22:28 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.
ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР