Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Төв болон зүүн аймгуудын нутгаар солигмдол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.  Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Эг, Үүр голын хөндийгөөр 19-24 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар  голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говиор 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд  баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 08:09 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 08:16 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд иргэн Ө-гийн Мазда загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 09:49 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 09:54 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Булган аймгийн Булган сумын Агуйт багт 7х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 12:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар ангийн 5 алба  хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 12:29 цагт очиж 28 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 25 дугаар хороонд 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 15:08 цагт хүлээн авч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 15:13 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд иргэн Н-ийн Портер загварын автомашины бүхээгний хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 16:34 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 16:41 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд иргэн Э-гийн 7х5 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 17:44 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 17:51 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Айдсын давааны авто замын зорчих хэсэгт 2 автомашин хоорондоо мөргөлдөж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 17:53 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 21 км замыг туулан 18:16 цагт очиж иргэн Б /41 настай, эрэгтэй/, “Чейзер” загварын автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 22 минут ажиллаж гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

БусадНийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн уулзварын хойно Дулааны шугамын худаг дотор хүний цогцос байна гэсэн дуудлагыг 12.18-ны өдрийн 18:24 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8.5 км замыг туулан 18:34 цагт очиж, 3 метрийн гүнтэй дулааны шугамын худаг дотор нэр, хаяг тодорхойгүй 25-30 орчим насны эрэгтэй хүний цогцсыг 10 минут ажиллаж гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top