Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 21-26 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 14-19 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 24-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүрийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт хогийн сав шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 20:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 20:51 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Нэхмэлийн 1 дүгээр байрны 1 дүгээр орцонд иргэн М-ийнхээс утаа гарч байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 11:24 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 11:26 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.  Тус гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн С /29 настай, эмэгтэй/,  С /20 настай, эмэгтэй/ нар угаартсан байсныг гаргаж, ЯТТТ-ын их эмч Ундармаад хүлээлгэн өгч, утаажилтын бүсээс 61 иргэнийг гарсан.

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул багийн “Их сараалж” гэдэг газарт /Тариалан сумаас  баруун урд зүгт 30 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 130 км-т/ тус аймгийн Эрдэнэбулган сумаас Цагаан-Уул сумын чиглэлд Цагаан-Уул сумын харьяат иргэн М-ийн жолоодож явсан “Пронтер” загварын бага оврын ачааны автомашины ачиж явсан өвс  шатаж байна гэсэн дуудлагыг 12:21-ний өдрийн 00:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 30 км замыг туулан 00:58 цагт очиж, 27 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дүгээр хороонд иргэн Н-ийн 12х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 22:55 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 10 км замыг туулан 23:07 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 03:51 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20 км замыг туулан 04:15 цагт очиж, 03 цаг 10 минут, нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 04:52 цагт гарч 8 км замыг туулан 05:01 цагт очиж, 01 цаг 10 минут тус тус  ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top