Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүрийн  голын хөндийгөөр 21-26 градус,  Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруун хойноос 5-10 м/с, 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 24-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд зарим газраар, 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 26-нд Алтайн салбар уулсаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүрийн голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанГовьсүмбэр аймгийн Баянтал сумын 2 дугаар багийн “Мөг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 70 км-т/ иргэн Д-гийн эзэмшлийн “Норд бенз” загварын ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ны өдрийн 08:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн 6 алба хаагч 2 автомашинтай 70 км зам туулан 09:50 цагт очиж 55 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд иргэн М-ийн 10х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 08:54 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 09:00 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 09:14 цагт хүлээн авч Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  7 км замтуулан 09:23 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд иргэн Б-гийн 10х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 12:16 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай  7.5 км зам туулан 12:27 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 02:19 цагт хүлээн авч Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 20 км зам туулан 02:47 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны “Хадат”-ын даваанд 2 зорчигчтой “Субару Имприза” загварын суудлын автомашин онхолдож 1 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байна гэсэн дуудлагыг 12.21-ний өдрийн 23:14 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 30 км зам туулан 00:20 цагт очиж иргэн Э /30 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсан тул эсэн мэнд гаргаж ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top