Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө  голын хөндийгөөр   21-26 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, говийн бүн нутгийн хойд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд баруун болон төвийн  аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүрийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 27-ноос нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 15:09 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 15:17 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд 4х6 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшин, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 18:45 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 18:53 цагт очиж 50 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд 10х8 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшингийн 2 дугаар давхар, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны шөнийн 00:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 00:59 цагт очиж 1 цаг 45 минут ажиллаж унтраасан.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд иргэн М-ийн Тоёота вексел загварын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны шөнийн 02:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 02:49 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Зам, тээврийн осол:

Автозамын осол: Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлийн авто замын зорчих хэсэгт автомашин мөргөлдөж 2 хүн хавчуулагдсан гаргах боломжгүй байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 19:15 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 53.5 км замыг туулан 20:02 цагт очиж Портер загварын автомашин, Кантер загварын автомашинтай мөргөлдсөний улмаас Портер загварын автомашины жолооч Б-гийн бүсэлхий болон 2 хөл төмөр хийцэд хавчуулагдсан, П /40 настай, эмэгтэй/ баруун хөлний шилбэ гэмтсэн, М /10 настай, эмэгтэй/ 2 хөл гэмтсэн, зүүн хөлний шагай мултарсан, шилбэ дарагдсан, толгойн хэсэг ил шарх ихтэй байсныг 46 минут ажиллаж гарган эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д шилжүүлэн өгсөн.

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо, 53 дугаар сургуулийн хажууд дулааны шугамын худагт цогцос байна гэсэн дуудлагыг 12.22-ны өдрийн 13:16 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 11 км замыг туулан 13:39 цагт очиж М-ийн /60 настай, эрэгтэй/ цогцсыг 39 минут ажиллаж гарган тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top