Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Булган, Баянхонгор, Дархан-Уул, Дундговь, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Завхан, Хөвсгөл, Ховд аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 25-нд зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд Алтайн салбар уулсаар, 27-нд зарим газраар 12-14 м/с, 28-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүрийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 20-25 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 28-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Баянбүрдэд иргэн Б-ийн 8х10 метрийн хэмжээтэй хөрөө рамын байрны дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 07:41 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 07:45 цагт очиж, 23 минут ажиллаж унтраасан.     

Архангай аймгийн Цэнхэр сумын Тамир багийн “Их-зам” хорооллын задгай /аймгийн төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ иргэн М-ын 8х20 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 12:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 25 км замыг туулан 12:28 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Эмийн ургамлын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 10:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 18.5 км замыг туулан 10:42 цагт очиж, иргэн Д-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Аюушын 17 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 47 км замыг туулан 14:38 цагт очиж, иргэн О-ын эзэмшлийн “Рекстон“ загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Центрийн гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.23-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 19:46 цагт очиж, иргэн Э-ын эзэмшлийн “Соната 6” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 Бусад: Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Усан спорт сургалтын төв”-ийн хойд тал дахь автозамын зорчих хэсгийн хажууд дулааны шугам сүлжээний худагт хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 12.23-ны өдрийн 13:15 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 13:30 цагт очиж, нэр, нас, харьяалал нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, тус дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Е.Зоригтод шилжүүлэн өгсөн. /Цагдаагийн байгууллага тогтоохоор ажиллаж байна./

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

   

scroll to top