Онцгой байдлын ерөнхий газраас НОБГ-ын харьяа нийслэлийн Аврах 105-д шуурхай албаны автомашиныг хүлээлгэн өглөө.
Тус шуурхай албаны автомашиныг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, нийслэлийн аврах анги 105-ын захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайханд гардуулсан юм.
![](https://nema.gov.mn/wp-content/uploads/2019/12/GJ1A8638-1024x682.jpg)
Ингэснээр гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.