Алба хаагчдын хүүхдүүдэд бэлэг гардууллаа

J1A1153.jpg

   Монгол цэргийн нэгдсэн холбооноос шинэ жилийн баярыг угтан Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын зарим алба хаагчдын хүүхдүүдэд бэлэг гардуулах арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

  Энэ хүрээнд өнөөдөр Онцгой байдлын байгууллагын зарим алба хаагчдын хүүхдүүдэд бэлэг гардууллаа.

  Арга хэмжээнд Монгол цэргийн нэгдсэн холбооны ажлын албаны дарга, бригадын генерал Б.Ганбаатар, ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар, Санхүү хангалт, хөрөнгө, оруулалтын газрын дарга, дэд хурандаа Я.Гантөмөр нар оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top