Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Өмнөговь аймагт цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангайн уулсаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс  голын хөндийгөөр 18-23 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Орхон, Онон, Улз, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 14-19 градус,  Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд зарим газраар, 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 28-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баянтөхөмийн 22 дугаар гудамжинд Иргэн С-ийн 10х4 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 11:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 11:35 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 2Б хэсэгт иргэн М-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 19:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 19:56 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжинд Иргэн А-ын 6х4 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.25-ны өдрийн 22:28 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 22:37 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

 Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Цагаан-Овоо багаас /аймгийн төвөөс урд зүгт 210 км-т/ Сүхбаатар аймгийн чиглэлд 12.24-ний өдрийн 08:00 цагийн орчимд иргэн Б /57 настай, эрэгтэй/, Н /6 настай, эмэгтэй/ нар “Приус-20” загварын автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 12.25-ны өдрийн 14:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангиас 2 алба  хаагч, ар гэрээс нь 1 иргэн, 1 автомашинтай, нийт 3 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 20:50 цагт Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн “Оригийн хөндий” гэдэг газраас /сумын төвөөс хойд зүгт 70 км-т/ сураггүй болсон 2 иргэнийг автомашинтайгаа цасанд суусныг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь шилжүүлэн өгсөн.

4.Мэдээлэл:

Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт багийн “Өлзийт” хороололд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 114 км-т/ иргэн А-ийн 10х11 метрийн хэмжээтэй байшин шатсан тухай мэдээллийг 12.25-ны өдрийн 19:55 цагт хүлээн авсан. Тус сумын Тамгын газрын дарга З.Батмөнхөөр ахлуулсан 200 хүн, 20 автомашинтай ажиллаж 21:15 цагт унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top