“Аюулгүй сургууль” сургалтыг зохион байгууллаа

81140443_1026029487762901_8508057186599960576_o.jpg

    Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас Боловсрол, соёл урлагийн газар, “Дэлхийн зөн Монгол ОУБ”-ын Бор-Өндөр ОНХ-тэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан болон “Өсвөрийн аврагч бүлэг”-ийн багш нарт “Аюулгүй сургууль” сургалтыг зохион байгууллаа.

 Энэ удаагийн сургалтыг БСШУСЯ-ны сайдын 2018 оны А/181 тушаалаар батлагдсан “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг 2020 оноос хэрэгжүүлэхтэй холбогдуулан  зохион байгуулснаараа онцлог юм.

Сургалтаар гамшиг, аюулт үзэгдэл, эмзэг байдал, чадавхын тухай болон гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөнд тусгах асуудал, гал түймэр, газар хөдлөлт, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар онолын мэдлэгийг олгож, гал унтраагуур ашиглан гал унтраах, сургуулийн эрсдэлийн зураглал хийх дадлага сургуулийг явууллаа гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top