ОБЕГ-ЫН АХМАДЫН ХОРООНООС 2018 ОНЫ 10 ДУГААР САРААС 2019 ОНЫ 10 ДУГААР САР ХҮРТЭЛ ЗОХИОСОН АЖЛЫН ТАЙЛАН
2019.10.01. Улаанбаатар хот
Өнгөрсөн онд Ахмадын хорооны тайлан сонгуулийн хурлаас сонгогдсон удирдах зөвлөлин гишүүд бид Монгол Улсын Ахмад настны тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/339, 2018 оны А/195, А/224, А/445дугаар тушаал, Ахмадын хорооны дүрэм, удирдах зөвлөл, сангийн зөвлөлийн хурлын тогтоол шийдвэрийг үндэслэн Ахмадын хорооны дотоод ажлыг сайжруулах, түшиглэсэн байгууллагын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдэнд үзүүлэх хүндэтгэл, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, амралт чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх чиглэлээр дараах ажлыг зохион байгуулав
Нэг. Зохион байгуулалтын талаар.
Тайлангийн хугацаанд Ахмадын хорооны удирдах зөвлөлийн хурлыг 4 удаа зохион байгуулж Ахмадын хорооны 2018 оны ажлын тайлан, Шилдэгаравтшалгаруулах, хорооны 2019 онытөлөвлөгөө батлах, билгийн тооллын хаврын тэргүүн сар, цагаан сар болон ахмадын баяраар ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх, уралдаан тэмцээн, тойрон аялал зохион байгуулах, шагнах, шагналд тодорхойлох зэрэг 12 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэж удирдах зөвлөлийн тогтоол 15, удирдамж, төлөвлөгөө 8-ыг гарган батлуулж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулав.
Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүд
Ахмадын сангийн зөвлөлийн хурал 9 удаа зохион байгуулж ахмад настнуудад тусламж, дэмжлэг үзүүлэх, цагаан сарын баяр, Ахмадын баярыг тохиолдуулан ахмадын хорооны нийт гишүүдэд хүндэтгэл үзүүлэх, Тойрон аялал зохион байгуулах зэрэг 10гаруй асуудал хэлэлцэн хурлын тогтоол 14-ыг гаргаж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулав.
Тус ахмадын хороо одоо 210 гишүүнтэй 21 аравт зохион байгуулан аравтын дарга нарыг томилон тэдгээртэй ажил төрлийн семинарыг оны эхэнд зохион байгуулж өнгөрсөн оны ажлаа дүгнэж 2019 онд зохион байгуулах арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгч ажиллаж байна.
Ч.Хүрэлтогоо даргатай Шилдэг аравтын хамт олон
Хоёр. Ахмад настны дунд зохион байгуулсан ажлын талаар.
Билгийн тооллын хаврын тэргүүн сар цагаан сар, ахмадын баярыг тохиолдуулан хорооны бүх ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж, тэгш ойн тохиож байгаа 60,70, 80 настай 18 ахмад настан болон 80-аас дээш настай 15 ахмад настанд ОБЕГ-ын даргаас гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлэв.
Ахмад настнуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажлын хүрээнд Галын байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан Хандгайт дахь цанын баазад цасны баяр зохион байгуулж 34 ахмад настан оролцов. Цасны баярын үеэр олс татах, уулын оргилд авирах тэмцээн зохион байгуулж Олс татах тэмцээнд эхний байранд Б.Булган, 2-р байранд Ч.Хүрэлтогоо ахлагчтай баг, Уулын оргилд авирах тэмцээнд эхний байранд С.Мягмаржав, 2-р байранд С.Баатарсүрэн ахлагчтай баг шалгарч ахмадын хорооны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Олон Улсын иргэний хамгаалалтын өдөр, Монгол Улсад иргэний хамгаалалтын байгууллага үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн нэрэмжит Шатар, даамын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав.
Шатар, даамын тэмцээний аваргууд
Онцгой байдлын ерөнхий газраас Галын байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Заалны хөл бөмбөгийн тэмцээн,Монгол Улсад Иргэний хамгаалалтын байгууллага үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнүүдэд С.Цогтбаатар, Д.Цогтгэрэлдасгалжуулагчтай, Д.Дэлгэрмаа ахлагчтай Ахмадын хорооны баг тамирчид тэргүүн байр эзэлж Цом, алтан медалиар шагнагдав.
Улсын иргэний хамгаалалтын байгууллагын 55 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагыг байгуулж бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилтнууд, тэдгээрийн гэр бүл 10 хүнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагаас баяр хүргэж дурсгалын зураг татуулж, гарын бэлэг гардуулсанд ахмад ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийн хүмүүс баяртай байна.
Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ахмадын хорооны эмэгтэй гишүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Эмэгтэй гишүүдийн дунд нийтийн бүжиг, дууны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж тэргүүн байр эзэлсэн ахмад ажилтан Г.Бүжинлхам, М.Жаргалсайхан, Л.Базарраднаа, Ч.Хоролсүрэн нарыг ахмадын хорооны шагналаар шагнаж урамшуулав.
Мөн ахмад настнуудын дунд Ширээний теннис, дардсын тэмцээнийг 4 дүгээр сарын 27-ний өдөр зохион байгуулж 20 гаруй ахмад настан оролцон теннисний тэмцээний оны аваргаар Б.Энхтайван, дэд аваргаар У.Батбаяр, Дардасын тэмцээний аваргаар Ш.Сайнбуян, дэд аваргаар И.Чинбат нар шалгарч Ахмадын хорооны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Онцгой байдлын байгууллагын Ахмадын холбооноос зохион байгуулсан шатрын тэмцээнд хурандаа Ш.Ганболд, Х.Мөнхжарагал, С.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг дэд байранд шалгарч мөнгөн медалиар шагнагдсан байна.
Сэлэнгэ аймгийн нутагт орших Ээж мод, Сайхны хөтөлийн чиглэлд тойрон аялалыг 5 дугаар сард амжилттай зохион байгууллаа. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын хамт олон аялалын арга хэмжээнд бүх талын туслалццаа үзүүлсэнд ахмад настнууд бид баяртай байна.
Мөн ахмадын хорооны зарим гишүүд Шар хоолойн чиглэлд хусны шүүс уух, далийн ягаан цэцгэнд суух аялалыг 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж Г.Дашдаваа, Ч.Батчулуун, С.Цогтбаатар ахлагчтай аравтын гишүүд 15 хүн оролцсон бөгөөд ахмадын хорооны гишүүн С.Энэбиш хусны шүүс бэлтгэж үйлчилж тусалсан болно.
Дорноговь аймгийн Хамрын хийдийн чиглэлд хийх тойрон аялалыг 2019 оны 6 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулж ахмадын хорооны гишүүн 18 хүн оролцлоо. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа А.Дашням, Ахмадын зөвлөлийн дарга Баасанжав нар манай ахмадуудад хүндэтгэл үзүүлж аялалын арга хэмжээнд бүх талын тусламж үзүүллээ.
Ахмадын хорхооны гишүүд Халх голын ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Хэнтий-Дорнод- Халх гол- Сүхбаатар айгийн чиглэлд тойрон аялалыг 8 дугаар сарын 3-9- ний өдрүүдэд зохион байгуулж ахмад ажилтан 21 хүн оролцлоо.
Алтан овоо
Архангай аймгийн чиглэлд хийх тойрон аялалыг 9 дүгээр срын 6-9-ний өдрүүдэд зохион байгуулж 11 ахмад ажилтан оролцлоо.
Аялагчид Хархорин суманд
Гурав. Түшиглэсэн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх талаар.
Ахмад настны тухай хууль, Ахмадын хорооны дүрмийн заалтыг үндэслэн Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан өндөр мэдлэг, дадлага, туршлагатай зөвлөх мэргэжилтнээр ажиллах боломжтой 50 гаруй ахмад мэргэжилтнүүдийн судалгааг шинэчлэн гаргав.
Зөвлөх мэргэжилтний багийн гишүүдийн хурлыг 2 удаа зохион байгуулж 2019 онд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг батлан мөрдөж байна. Зөвлөх мэргэжилтний багийн жилийн ажлын төлөвөлөгөөний дагуу ХСИС-ийн Онцгой байдлын сургуулийн үйл ажиллгагаа, сургалтын хөтөлбөртэй танилцаж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулав.
Зөвлөх мэргэнжилтний багйин гишүүд
Мөн Онцгой байдлын байгууллагын 3 үеийн чуулга уулзалтын үеэр “Онцгой байдлын сургуульд мэргэжилтэн бэлтгэж байгаа байдал, цаашид авах арга хэмжээний тухай” Зөвлөх багийн гишүүн хурандаа О.Ганхуягийн илтгэлийг хэлэлцүүлэв.
Онцгой байдлын сургуулийн талаар авах арга хэмжээ, сургалтын хөтөлбөрийг албаны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх, сонсогчдыг элсэлт, шалгаруулалтанд анхаарах, Онцгой байдлын сургуулийн харьяалалыг өөрчлөх зэрэг саналыг ОБЕГ-ын даргын зөвлөлийн хуралд танилцуулан ажиллаж байна.
Мөн Зөвлөх мэргэжилтний багийн гишүүд Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцож Иж бүрэн сургуулийн бодлого төлөвлөгөөө боловсруулах, практик үйл ажиллагаандаа цаашид анхаарах асуудлаар санал, зөвлөмж боловсруулан ОБЕГ-ын удирдлага, мэргэжилтнүүдэд танилцуулан ажиллаж байна.
Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Ишжамц, Д.Бямбацогт, Д.Хишигбаатар нар галын техник спортын бүс улсын авраг шалгаруулах тэмцээнийг бэлтгэж зохион байгуулахад онц идэвхи зүтгэл гарган жиллаж байна. Онцгой байдлын албаны 3 үеийн чуулга уулзалтыг тохиолдуулан Ахмадын холбооноос санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Аврагчдын алдар цогцолбор” байгуулах уриалгыг дэмжиж хорооны гишүүдийн дунд хандивын аяныг зохион байгуулж 153 гишүүнээс 1530000 төгрөгийн хандив цуглуулж Ахмадын холбооны дансанд шилжүүлсэн болно.
Дөрөв.Гишүүдийн санал, хүсэлт өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хариу өгсөн байдал.
Ахмадын хорооны гишүүд, аравтын дарга нараас тавьсан санал, хүсэлтийг дараах байдлаар шийдвэрлэв.
Эмчилгээнд явах, удаан хугацаагаар эмчлүүлж байгаа 32 ахмад настан болон ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн 3 ахмад настны ар гэрт мөнгөн тусламж үзүүлэв. Амжиргааны түвшин доогуур гэр хороололд гар галлагаатай байр, гэрт гал түлдэг 32 өрх айлд түлш худалдан авахад нь зориулж мөнгөн дэмжлэг үзүүлсэн болно.
Ахмадын хорооны удирдах зөвлөлийн хурлаар 5 хүнийг төрийн дээд шагналаар шагнуулах, 5 хүнийг салбарын, 10 хүнийг ахмадын хорооны шагналаар шагнуулах асуудлыг хэлэлцэн зохих шийдвэр гаргаж ажиллав.
Ахмадын хорооны гишүүдээс Төрийн дээд шагналаар 7, ОБА-ны төлөө 1-р зэргийн тэмдэгээр 10 хүн, ОБЕГ-ынжуух бичиг, мөнгөн шагналаар 13хүн, Монголын ахмадын холбооны хүндэт тэмлдэгээр 4 хүн, ахмадын хорооны “Ахмадын алдар” хүндэт тэмдэгээр 17 хүн, ахмадын хорооны мөнгөн шагналаар уралдаан тэмцээнд амжилттай оролцсон 24 ахмад настан тус тус шагнагдаж тайлангийн хугацаанд 75 ахмад настан шагнал хүртсэн байна.
Мөн Ээж хад, Ээж мод, Хамрын хийд, Шар хоолой, Халхын гол, Архангай аймгийн чиглэлд тойрон аялалд явахаар 100 гаруй хүн хүсэлт гаргасныг Ахмадын хорооны удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн тойрон аялалд явах унааны болон машины шатахууны зардлыг ахмадын хорооноос гаргаж тойрон аялалыг цаг хугацаанд нь амжилттай зохион байгуулав.
Тав. Гишүүдийн татвар хураалт, сангийн хөрөнгийн зарцуулалтын байдал
Тайлангийн хугацаанд 2018 оны гишүүдийн татвар төлөлт 97.6 хувьтай, 2019 онд ахмадын хорооны 210 гишүүнээс 190 гишүүн татвартаа төлж 4524000 төгрөг дансанд төвлөрсөн байна. Энэ хөрөнгийг ахмад настнуудын дунд зохион байгуулсан уралдаан тэмцээний шагнал, өдөрлөгийн арга хэмжээ, тойрон аялалын унааны шатахууны зардал болон ахмадын хорооны бичгийн нүүр, өргөмжлөл, хүндэт тэмдэг, үнэмлэх хэвлүүлэх зэрэг арга хэмжээнд Ахмадын хорооны удирдах зөвлөлийн хурлын шийдвэрийн дагуу зарцуулав.
Ахмад настны тухай хууль, ОБЕГ-ын даргын 2017 оны А/339 дүгээр тушаалаар батлагдсан “Ахмадын сан байгуулан ажиллуулах журам”-ын дагуу 2019 онд ахмадын санд 30,0 сая төгрөг төвлөрүүлж Ахмадын холбооны дансанд шилжүүлснээс 20.0 сая төгрөгийг тус ахмадын хороонд олгосон бөгөөд уг хөрөнгийг зарцуулах тооцоо гарган ОБЕГ-ын даргаар батлуулан мөрдөж байна.
Ахмадын санд төвлөрсөн хөрөнгийгбилгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх,өндөр настнууд болон тэгш ойн тохиож байгаа ахмад настнуудад гарын бэлэг өгөхөд 11.0 сая төгрөг, өвчний учир ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн 3 ахмад настны ар гэрт 600000 төгрөг, хүндээр өвчилж эмчилгээ хийлгэж байгаа ахмад настан 32 хүнд 3800000 төгрөг, гэр хороололд амьдарч байгаа ахмад настан 32 хүнд түлш, нүүрс худалдан авахад нь зориулж 2400000 төгрөгийн мөнгөн тусламж үзүүлсний гадгна Хэнтий- Дорнод-Сүхбаатар, Архангай аймгийн чинглэлд тойрон аялал зохион байгуулахад 5.0 сая төгрөгийг тус тус зарцуулж ахмадын сангаас бүгд 22.8 сая төгрөгийг зарцуулсан байна.
Дүгнэлт:
Ахмад настны тухай хууль, Засгийн газрын тогтоол,ОБЕГ-ын даргын тушаал, шийдвэр, ахмадын хорооны дүрмийн заалтыг хэрэгжүүлэн тус ахмадын хороо тайлангийн хугацаанд төлөвлөсөн ажил, дэвшүүлсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлж ажиллав.
Дээд байгууллагад тавих санал:
1.ОБЕГ, харьяа анги, байгууллага, аймаг, нийслэл, дүүргийн ОБГ, хэлтсүүдэд ахмадын сан байгуулахад шаардагдах хөрөнгийг жил бүр төсөвт тусган батлуулах.
2.Ахмадын хороо, зөвлөлүүдийг ахмадын өрөө тэнхимтэй болгож ахмад настнууд үйл ажллагаагаа явуулах боломж нөхцлийг бүрдүүлэх.
3. Онцгой байдлын албаны хэмжээнд ахмад настнуудын шинэчилсэн бүртгэл явуулж, үнэмлэхжүүлэх, хөдөө орон нутгаас шилжиж ирсэн ахмад настнуудыг Ахмадын хороо, зөвлөл, салбаруудад харьяалалтай болгуулах.
Ахмадын хорооны удирдах зөвлөл
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН АХМАДЫН ХОРООНЫ 2019 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН
2019.12.25 Улаанбаатар хот
Монгол Улсын Ахмад настны тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны А/339, 2018 оны А/195, А/224, А/445, 2019 оны А/170 дугаар тушаал, Ахмадын хорооны дүрэм, удирдах зөвлөл, сангийн зөвлөлийн хурлын тогтоол шийдвэрийг үндэслэн Ахмадын хорооны ажлыг жилээр төлөвлөн, хорооны дотоод ажлыг сайжруулах, түшиглэсэн байгууллагын үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гишүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдэнд үзүүлэх хүндэтгэл, тусламж, хөнгөлөлт, үйлчилгээний чанарыг сайжруулах, амралт чөлөөт цагийг ая тухтай өнгөрүүлэх чиглэлээр дараах ажлыг зохион байгуулав
Нэг. Зохион байгуулалтын талаар.
Ахмадын хорооны Бүх гишүүдийн хурлыг 1 удаа хийж 2 асуудал хэлэлцсэн, удирдах зөвлөлийн хурлыг 4 удаа зохион байгуулж Ахмадын хорооноос 2019 онд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөө батлах, билгийн тооллын хаврын тэргүүн сар, цагаан сарын баяр, Олон улсын ахмадын баяраар ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх, уралдаан тэмцээн, тойрон аялал зохион байгуулах, шагнах, шагналд тодорхойлох зэрэг 14 асуудал хэлэлцэн удирдах зөвлөлийн тогтоол 14-ийг батлуулж хэрэгжүүлэв.
Ахмадын сангийн зөвлөлийн хурал 7 удаа зохион байгуулж ахмад настнуудад тусламж, дэмжлэг үзүүлэх, цагаан сар, ахмадын баярыг тохиолдуулан ахмадын хорооны нийт гишүүдэд хүндэтгэл үзүүлэх, тойрон аялал зохион байгуулах зэрэг 10 асуудал хэлэлцэн хурлын тогтоол 14-ийг гаргаж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулав.
Галын байгууллагын 97 жилийн ой, цасны баяр, Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөрлөг зохион байгуулах, Иргэний хамгаалалтын байгууллагын 55 жилийн ойг тохиолдуулан ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх, Сэлэнгэ, Дорноговь, Дорнод, , Архангай аймгийн чиглэлд тойрон аялал зохион байгуулах, гишүүдийн дунд уралдаан тэмцээн зохиох чиглэлэлээр удирдамж төлөвлөгөө 8–ыг гаргаж батлуулан хэрэгжүүлэв.
Ахмадын хорооны аравтын дарга нарын семинарыг 2 удаа зохион байгуулж өнгөрсөн оны ажлаа дүгнэж 2019 онд зохион байгуулах арга хэмжээ, ахмадын холбооны уриалгыг дэмжиж хандивын хөдөлгөөн өрнүүлэх талаар үүрэг чиглэл өгч, бусад нийтийг хамарсан арга хэмжээ уралдаан, тэмцээн, баяр ёслолын арга хэмжээнд ахмад настнуудыг оролцуулах талаар тухайн үед аравтын дарга нараар дамжуулаан мэдээлэл хүргэж ажиллав.
Тус ахмадын хороо оны эхэнд 210 гишүүнтэй байснаас нас барсан 4, шинээр бүртгүүлсэн 4, одоо 210 гишүүнтэй 21 аравт зохион байгуулан ажиллаж байна.
Хоёр. Ахмад настны нийгмийн асуудлыг шийдвэрлэх тэдний дунд зохион байгуулсан ажлын талаар.
Ахмадын хороонгы жилийн ажлын төлөвлөгөөний дагуу Билгийн тооллын хаврын тэргүүн сар цагаан сарын баярыг тохиолдуулан хорооны бүх ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж, тэгш ойн тохиож байгаа 60,70, 80 настай 18 ахмад настан болон 80-аас дээш настай 15 ахмад настанд ОБЕГ-ын даргаас гарын бэлэг гардуулж хүндэтгэл үзүүлэв.
Мөн нас сүүдэр 80 хүрч байгаа ахмад ажилтан П.Бямбажав, Л.Бямбажав, нарын “Ахмадын алдар” тэмдэглэж хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулав.
Олон Улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Ахмад настнуудыг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв, Аврах анги-105-ын үйл ажиллагаатай танилцуулж, ахмадын хорооны тайлангийн хурал, ахмад настнуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгуулав.
Улсын иргэний хамгаалалтын байгууллагыг байгуулж бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийн хүмүүст хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг 02 дугаар сарын 26-ны өдөр зохион байгуулж Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагаас баяр хүргэж дурсгалын зураг татуулж, гарын бэлэг гардуулсанд ахмад ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийн хүмүүс баяртай байна.
Мөн Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Улсын иргэний хамгаалалтын газрын орлогч, Төв штабын даргаар ажиллаж байсан хошууч генерал Эмгэний Цэрэндоржийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг манай ахмад ажилтнууд санаачлан Онцгой байлын ерөнхий газрын удирдлага дэмжин зохих шийдвэр гаргаж 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Соёлын төвд зохион байгуулав.
Уг арга хэмжээнд БХЯ, ОБЕГ, Батлан хамгаалахын их сургууль, Зэвсэгт хүчний анги, салбарууд, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Баяндэлгэр сумын нутгийн зөвлөл, Монгол генерал төв, ОБЕГ-ын ахмадын хорооны төлөөлөл, генералын үр хүүхэд төрөл төрөгсөд, хамт ажиллаж байсан журмын нөхөд нь хүрэлцэн ирж ойн арга хэмжээнд оролцлоо. Генерал Э.Цэрэндоржийн 100 насны ойг тохиолдуулан түүний алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор “Хошууч генерал Эмгэний Цэрэндорж” номыг эмхэтгэн гаргаж нийтийн хүртээл болголоо.
Ахмад настнуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх ажлын хүрээнд Хандгайт дахь цанын баазад цасны баяр зохион байгуулж 34 ахмад настан оролцов. Цасны баярын үеэр олс татах, уулын оргилд авирах тэмцээн зохион байгуулж Олс татах тэмцээнд эхний байранд Б.Булган, 2-р байранд Ч.Хүрэлтогоо ахлагчтай баг, Уулын оргилд авирах тэмцээнд эхний байранд С.Мягмаржав, 2-р байранд С.Баатарсүрэн ахлагчтай баг шалгарч ахмадын хорооны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Галын байгууллагын 97 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Заалны хөл бөмбөгийн тэмцээнд Д.Дэлгэрмаа ахлагчтай Ахмадын хорооны баг тамирчид тэргүүн байр эзэлж Цом, алтан медалиар шагнагдав.
Олон Улсын иргэний хамгаалалтын өдөр, Монгол Улсад иргэний хамгаалалтын байгууллага үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойн нэрэмжит Шатар, даамын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулав.
Шатрын тэмцээний аваргаар Ш.Ганболд, дэд аваргаар Х.Мөнхжаргал, даамын тэмцээний аваргаар Х.Мөнхжаргал, дэд аваргаар П.Балжинням нар шалгарч ахмадын хорооны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулсан Монгол Улсын Иргэний хамгаалалтын байгууллагын 55 жилийн ойн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнд Ахмад настнуудын баг тэргүүн байр эзэлж цом, алтан медалиар шагнагдлаа.
Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ахмадын хорооны эмэгтэй гишүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Эмэгтэй гишүүдийн дунд нийтийн бүжиг, дууны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж тэргүүн байр эзэлсэн ахмад ажилтан Г.Бүжинлхам, М.Жаргалсайхан, Л.Базарраднаа, Ч.Хоролсүрэн нарыг ахмадын хорооны шагналаар шагнаж урамшуулав.
Мөн ахмад настнуудын дунд Ширээний теннис, дардсын тэмцээнийг 4 дүгээр сарын 27-ний өдөр зохион байгуулж 20 гаруй ахмад настан оролцон теннисний тэмцээний оны аваргаар Б.Энхтайван, дэд аваргаар У.Батбаяр, Дардасын тэмцээний аваргаар Ш.Сайнбуян, дэд аваргаар И.Чинбат нар шалгарч Ахмадын хорооны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Онцгой байдлын байгууллагын Ахмадын холбооноос зохион байгуулсан шатрын тэмцээнд хурандаа Ш.Ганболд, Х.Мөнхжарагал, С.Цогтбаатар нарын бүрэлдэхүүнтэй баг дэд байранд шалгарч мөнгөн медалиар шагнагдсан байна.
Ахмадын хорооны ажлын төлөвлөгөөний дагуу Төв аймгийн нутагт орших Ээж хайрханы чиглэлд хийх тойрон аялалыг 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж 18 ахмад настан оролцов.
Мөн ахмадын хорооны зарим гишүүд Шар хоолойн чиглэлд хусны шүүс уух, далийн ягаан цэцгэнд суух аялалыг 5 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулж Г.Дашдаваа, Ч.Батчулуун, С.Цогтбаатар ахлагчтай аравтын гишүүд 15 хүн оролцов.
Сэлэнгэ аймгийн Ээж мод-Сайхны хөтөл, Дорноговь аймгийн Хамрын хийд, Хэнтий- Дорнод- Халх гол, Архрангай аймгийн чиглэлд хийх тойрон аялалыг 5,6,8, 9 дүгээр сард амжилттай зохион байгуулж ахмад настан 70 гаруй хүн оролцлоо. Тойрон аялал зохион байгуулахад Давтан сургалт сэргээн заслын төв, Үндэсний аврах бригадаас унааны тусламж үзүүлсний гадна Сэлэнгэ, Дорноговь, Дорнод, Сүхбаатар, Архангай аймгийн Онцгой байдлын газар, түүний харьяа салбар нэгжүүд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлсэнд ахмадууд бид баяртай байна.
Гурав. Түшиглэсэн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх талаар.
Ахмад настны тухай хууль, Ахмадын хорооны дүрмийн заалтыг үндэслэн Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан дадлага, туршлагатай зөвлөх мэргэжилтнээр ажиллах боломжтой 50 гаруй ахмад мэргэжилтнүүдийн судалгааг шинэчлэн гаргав.
Зөвлөх мэргэжилтний багийн гишүүдийн хурлаар 2019 онд зохион байгуулах арга хэмжээний төлөвлөгөөг батлан мөрдөв. Төлөвлөгөөний дагуу Нийслэлийн ОБГ, ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн үйл ажиллгагаа, сургалтын хөтөлбөртэй танилцаж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулав.
Онцгой байдлын сургуулийн талаар авах арга хэмжээ, сургалтын хөтөлбөрийг албаны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх, сонсогчдыг элсэлт, шалгаруулалтанд анхаарах, цаашид Онцгой байдлын сургуулийн харьяалалыг өөрчлөх зэрэг саналыг ОБЕГ-ын даргын зөвлөлийн хуралд танилцуулан ажиллаж байна.
Мөн Онцгой байдлын байгууллагын 3 үеийн чуулга уулзалтын үеэр “Онцгой байдлын сургуульд мэргэжилтэн бэлтгэж байгаа байдал, цаашид авах арга хэмжээний тухай” Зөвлөх багийн гишүүн хурандаа О.Ганхуягийн илтгэлийг хэлэлцүүлж Чуулга ууулзалтаас зөвлөмж гарган онцгой байдлын бүх шатны байгууллагуудад хүргүүлэн хэрэгжүүлж байна.
Зөвлөх мэргэжилтний багийн гишүүд С.Цогтбаатар, П.Дамдин нар Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Говьсүмбэр аймгийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд оролцож Иж бүрэн сургуулийн бодлого төлөвлөгөөө боловсруулах, практик үйл ажиллагаандаа цаашид анхаарах асуудлаар санал, зөвлөмж боловсруулан ОБЕГ-ын удирдлага, мэргэжилтнүүдэд танилцуулан ажиллаж байна.
Мөн бэлтгэл хурандаа В.Чимэдсүрэн, Р.Батмэнд, Ч.Батчулуун, Ц.Пүрэвсүрэн нар Гамшгаас хамгаалах менежментийн үндэс хичээлийг МҮИС, Этүгэн дээд сургуулийн 1-р дамжааны оюутнуудад зааж байна.
Ахмадын хорооны удирдах зөвлөлийн гишүүн Я.Ишжамц, гишүүн Д.Бямбацогт, Д.Хишигбаатар нар галын техник спортын бүс, улсын аварга шалгаруулах тэмцээнийг бэлтгэж амжилттай удирдан зохион байгууллаа.
Мөн ахмад ажилтан П.Батаахүү, Ж.Амарсанаа нар төв орон нутгийн улсын нөөц хүмүүнлэгийн тусламжийн анги, салбарууд Тухайлбал: Хүнсний нөөцийн салбар, “Обьект №3”, Шатахууны нөөцийн салбар, Булган, Дундговь, Төв, Увс, Сэлэнгэ, Хэнтий аймаг, Онцгой байдлын сургуулийн эдийн засаг, нөөцийн удирдлагын тэнхимийн үйл ажиллагаанд судалгаа хийж, зөвлөмж өгөх ажлыг зохион байгуулав.
Дөрөв.Гишүүдийн санал, хүсэлт өргөдөл гомдлын шийдвэрлэлт, хариу өгсөн байдал. Энэ онд ахмадын хорооны гишүүд, аравтын дарга нараас 100 гаруй хүний санал, хүсэлтийг хүлээн авч дараах байдлаар шийдвэрлэв.
Эмнэлэгт хэвтэж удаан хугацаагаар эмчлүүлж байгаа 23 ахмад настан болон ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн 3 ахмад настны ар гэрт мөнгөн тусламж үзүүлэв. Амжиргааны түвшин доогуур гэр хороололд гар галлагаатай байр, гэрт амьдарч байгаа 22 өрх айлд түлш худалдан авахад нь зориулж мөнгөн тусламж үзүүлэв.
Ахмадын хорооны удирдах зөвлөлийн хурлаар 7 хүнийг төрийн дээд шагналд, 12 хүнийг салбарын, 17 хүнийг ахмадын хорооны шагналаар шагнуулах асуудлыг хэлэлцэн зохих шийдвэр гаргаж ажиллав.
Ахмадын хорооны гишүүдээс төрийн дээд шагналаар 5, ОБА-ны төлөө 1-р зэргийн тэмдэгээр 10хүн, ОБЕГ-ын жуух бичиг, мөнгөн шагналаар 13 хүн, Монголын ахмадын холбооны хүндэт тэмлдэгээр 4 хүн, ахмадын хорооны “Ахмадын алдар” хүндэт тэмдэгээр 10 хүн, ахмадын хорооны мөнгөн шагналаар уралдаан тэмцээнд амжилттай оролцсон 42 ахмад настан шагнагдаж энэ онд 100 гаруй ахмад настан ямар нэгэн шагнал хүртсэн байна.
Мөн Ээж хад, Ээж мод, Хамрын хийд, Шар хоолой, Халх гол, Архангай аймгийн чиглэлд тойрон аялалд явахаар 100 гаруй хүн хүсэлт гаргасныг Ахмадын хорооны удирдах зөвлөл, сангийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн тойрон аялалд явах зардлыг ахмадын сангийн хөрөнгөөс гаргаж тойрон аялалыг цаг хугацаанд нь амжилттай зохион байгуулав.
Тав. Гишүүдийн татвар хураалт, сангийн хөрөнгийн зарцуулалтын байдал
Энэ онд Ахмадын хорооны 210 гишүүнээс 200 гишүүн татвартаа төлж 4768000 төгрөг дансанд төвлөрсөн байна.
Ахмадын санд 20.0 сая төгрөг төвлөрүүлж нийт дүнгээр 24768000 төгрөг дансанд төвлөрсөн байна. Энэ хөрөнгийг Ахмадын сангийн хөрөнгийг зарцуулах журам, Ахмадын сангийн зөвлөл, Удирдах зөвллөийн хурлын шийдвэрийн дагуу дараах байдлаар зарцуулав.
Билгийн тооллын хаврын тэргүүн сар, цагаан сарын баяр, Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан ахмад настнуудад 2 удаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд 9.3 сая төгрөг, уралдаан тэмцээний шагнал, тайлангийн хурал, семинар, үнэмлэх, хүндэт тэмдэг хэвлүүлэх зэрэг дотоод арга хэмжээнд 2.7 сая, 6 аймагт тойрон аялал зохион байгуулахад 6.8 сая төгрөг, амьдралын боломж тааруу гэр хороололд амьдарч байгаа 23 ахмад настанд түлш худалдан авахад нь зориулж 1650000 төгрөг, өвчний учир эмнэлэгт олон удаа хавтэж удаан хугацаагаар эмчилгээтэй байгаа 23 ахмад настанд эм тариа авахад зориулж 3.0 сая төгрөг, өвчний учир ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн 4 ахмад настны ар гэрт 1000000 төгрөгийн тусламж тус тус үзүүлсэн байна.
Ахмадын холбооны уриалгыг дэмжиж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Аврагчдын алдар цогцолбор” байгуулахад зориулан хандивын аяныг зохион байгуулж 153 гишүүнээс 1530000 төгрөгийн хандив цуглуулж Ахмадын холбооны дансанд шилжүүлсэн болно.
Дүгнэлт: Тус ахмадын хороо 2019 онд төлөвлөсөн ажил, дэвшүүлсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлж ажиллав.
Санал: 1.Ахмад настны тухай хууль, Засгийн газрын 197-р тогтоолоор батлагдсан Ахмадын сан байгуулан ажиллах журмын дагуу жил бүр байгууллагын төсөвт ахмадын сангийн хөрөнгийг тусган батлуулж хэвшүүлэх.
2. Онцгой байдлын албаны “Ахмад настны хөгжил, хамгааллын хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2019-10-30-ны өдрийн тогтоолоор батлагдсан “Ахмад настны хөгжил, хамгааллын хөтөбөр”-тэй уялдуулж тодотгох, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүрийн төсөв, төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх.
2019 ОНД АХМАДЫН САНГИЙН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАН
2019-12-25
№ | Хөрөнгийн зориулалт | Зарцуулсан нь. Төг |
1 | Аравтын дарга нарын семинар, цасны баяр | 678000 |
2 | Бичгийн бланк, хүндэт тэмдэг, үнэмлэх хийлгэх | 462500 |
3 | Тайлангийн хуралд | 480000 |
4 | Өдөрлөг, уралдаан тэмцээний шагналд | 2065000 |
5 | Ахмад настнуудад цагаан сараар-190 хүн, ахмадын баяраар 160 хүнд хүндэтгэл үзүүлэв | 9327200 |
6 | Түлшний тусламж 22 хүнд | 1650000 |
7 | 4 Ахмад настны ар гэрт болон өвчтэй 23 ахмад настанд мөнгөн тусламж | 4000000 |
8 | Цагаан сарын гарын бэлэг / тэгш ой тохиож байгаа 18 ахмад настанд/ | 1200000 |
9 | Тэрэлж-шар хоолой, Төв, Сэлэнгэ, Дорноговь, Хэнтий-Дорнод-Халх гол, Архангай аймгийн чиглэлд 6 удаагийн тойрон аялалын зардал | 6835000 |
10 | бусад | |
бүгд | 26697700 |
Тайлбар: Ахмадын санд 20,0 сая төгрөг, гишүүдийн тавар 4.7 сая төгрөг, хуучин оны үлдэгдэл 2.0 сая төгрөг бүгд нийт 26.7 сая төгрөг дансанд төвлөрсөн болно.