Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн бэлтгэл ажлын хүрээнд Баянхонгор аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагын дарга, удирдлагуудад танхимын сургалтыг зохион явууллаа.
ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Гамшгаас хамгаалах менежмент”, “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл, бэлэн байдлыг хангах нь”, “Гамшгаас хамгаалах төлөвлөлт”, “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, түүний хэрэгжилт”, “Уул уурхайн ослын үед авах арга хэмжээ” Байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх ардын уламжлалт арга ухаан” зэрэг сэдвээр хичээл заасан юм.