Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Төв, зүүн, говийн аймгуудын нутгийн ихэнх, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 7-12 м/с, зарим газраар 15-17 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг,  Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с, өдөртөө хүйтэрч 17-19 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 1 сарын 1-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи 29-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 30-ны өдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Пицца хат” түргэн хоолны газрын гал тогооны хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 10:32 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 10:41 цагт очиж, “Таван богд” ХК-ийн “Пицца хат” цайны газрын 3х3 метрийн хэмжээтэй гал тогооны өрөөний таазны хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хувьсгалчдийн 2 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км замыг туулан 14:56 цагт очиж, иргэн Д-ын эзэмшлийн “Тоёота Кроун” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 41 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 18:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 18:31 цагт очиж, иргэн А-ийн эзэмшлийн “Даевоо Тоска” загварын суудлын автомашин шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Баян багийн 6 дугаар гудамжинд иргэн О-ын 8х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.27-ны өдрийн 20:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.3 км замыг туулан 20:25 цагт очиж, байшингийн дотор ханын хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д/13 настай, эрэгтэй/ угаартсан байдалтай байшингийнхаа гадна байхад нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн.

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Дархан-Уул багийн “Наран” хороололын 1 дүгээр хэсэгт иргэн Г-ын 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.28–ны өдрийн 01:42 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 01:46 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Дөмбөн багийн “Жимстэй хороолол” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 6 км-т/ Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ж-ын жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин цасан хунгарт суусан тухай дуудлагыг 12.28-ны өдрийн 05:02 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 05:10 цагт очиж, 20 минут ажиллаж татан гаргаж өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top