Алба хаагчид аваргын цомын эзэд боллоо

GJ1A1990.jpg

Онцгой байдлын байгууллага өнгөрсөн аравдугаар сард хөл бөмбөгийн шигшээ багийг байгуулсан.

Тус шигшээ багийн алба хаагчид  Монголын хөл бөмбөгийн холбооноос энэ сарын 21-29-ний өдрүүдэд зохион байгуулсан  “Футзолын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс алтан медаль, аваргын цомыг хүртлээ.

Ингэснээр дээд лигийн тэмцээнд оролцох эрхтэй болж байгаа юм.

Мөн тэмцээний хамгийн олон буюу 24 гоол оруулсан “Шилдэг довтлогч”-оор НОБГ-ын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн аврагч, дэд ахлагч Г.Нямаа тодорсон юм.

Харин тэмцээний дэд байрыг “Сор” клбуын тамирчид, гутгаар байрыг “Хараацай” клубын тамирчид тус тус эзэллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top