1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Булган, Дорноговь, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Өмнөговь, Дундговь, Төв, Сүхбаатар аймгийн зарим сумдаар бага зэргийн цасан шуургатай байв. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Өчигдрөөс хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 31-36 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчим, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 16-21 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас хялмаална. Салхи баруун хойноос / 5-10 м/с. Хүйтний эрч чангарч 23-25 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 1 сарын 1-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд Алтай, Хангай уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. 31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүннарангийн 18 дугаар гудамжинд “Соёмбо принтер” ХХК-ийн барилгын гадна талын агааржуулалтын хоолой шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 21:11 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 21:16 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Орхон багийн 1 дүгээр гудамжинд иргэн Г-ийн 3х3 метрийн хэмжээтэй хүнсний дэлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 12:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км замыг туулан 12:54 цаг очиж, 19 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн “Баян хөөвөр”-ийн 5 дугаар гудамжинд иргэн Ш-ын 4х5 метрийн хэмжээтэй өвлийн тоосгон байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 13:04 цагт цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 13:08 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Хөх давааны-Энгэр” гэдэг газарт иргэн А-ын 3х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 19:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16.5 км замыг туулан 19:42 цагт очиж, 14 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний 88 дугаар гудамжинд иргэн З-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.28-ны өдрийн 20:35 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 20:43 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 38 дугаар гудамжинд иргэн Н-ийн 8х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 12.29-ний өдрийн 02:40 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16 км замыг туулан 02:57 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Эрэн хайх ажиллагаа /төөрсөн/: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Наран” гэдэг газарт /Шарын гол сумын төвөөс баруун зүгт 70 км-т/ Улаанбаатар хотоос Шарын гол сумын чиглэлд 12.28-ны өдрийн 15:00 цагийн орчим иргэн З-ийн жолоодож явсан улсын дугаар, загвар тодорхойгүй суудлын автомашинтай П /26 настай, эмэгтэй/, М /23 настай, эмэгтэй/, Г /4 настай, эрэгтэй/, Х /3 настай, эмэгтэй// хөдөлгөөн үйлдэж яваад автомашин эвдэрсэн тухай дуудлагыг 12.29-ний өдрийн 04:25 цагт хүлээн авсан. Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 12.29-ний өдрийн 04:40 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Цогцос гаргах: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “Монноос” ХХК-ийн техникийн өрөөнд дулаан дамжуулах шугамаас ус алдаж тус дүүргийн 3 дугаар хорооны харьяат иргэн Б /50 настай, эрэгтэй/ түлэгдэн нас барсан тухай дуудлагыг 12.28-ны өдрийн 06:19 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 2.1 км замыг туулан 06:30 цагт очиж, цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батцэнгэлд шилжүүлэн өгсөн.
4.Мэдээлэл:
Бусад төрлийн мэдээлэл: Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн /сумын төвөөс зүүн зүгт 25 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 76 км-т/ тус аймгийн Булган сумаас Өмнөговь аймгийн чиглэлд иргэн У-ын жолоодож явсан “Киа Пронтер” загварын дунд оврын ачааны автомашинтай /2 зорчигчтой/ 12.28-ны өдрийн 15:00 цагийн орчим зорчиж яваад төөрсөн тухай мэдээллийг мөн өдрийн 16:57 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын 4 ажилтан, 1 автомашинтай 25 км замыг туулан иргэн У /41 настай, эрэгтэй/, С /41 настай, эмэгтэй/, М /48 настай, эмэгтэй/ нарыг мөн өдрийн 21:14 цагт Булган суманд хүргэсэн.
Булган аймгийн Орхон сумын Мандал багийн Сээр хорооны 1 дүгээр гудамжинд иргэн Ж-ийн 9х6 метрийн хэмжээтэй хүнсний ногоо хадгалах зоорь шатсан тухай мэдээллийг12.28-ны өдрийн 21:25 цагт хүлээн авсан. Орон нутгийн 30 иргэн, 2 автомашинтай 1 цаг 19 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга С.Бат-Эрдэнэ аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
Завхан аймгийн Сонгино сумын Бор-Өндөр багийн иргэн Л-ын 8х16 метрийн хэмжээтэй ‘’Номин’’ зоогийн газар, 7×8 метрийн хэмжээтэй гарааш шатсан тухай гэсэн мэдээллийг 12.29-ний өдрийн 03:50 цагт хүлээн авсан. Орон нутгийн 54 иргэн, 8 автомашинтай 3 цаг 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт тус сумын харьяат Ц/46 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ өртөж нас барсан байсан тул цогцсыг сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Ц.Өлзийсайханд шилжүүлэн өгсөн тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Мянганбаяр аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР