Төрийн байгууллагын шилдэг сайтаар шалгарлаа

Web_Awards_1-220813-1466697256.jpeg

Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын сайтын холбооноос хамтран Цахим салбарын тэргүүн наадмыг зохион байгууллаа.

Энэ үеэр мэдээллийн шилдэг сайт, сайтын шилдэг сэтгүүлч, төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт, шилдэг технологи нэвтрүүлсэн сайт зэрэг нийт арван номинац шилдгүүдийг шалгаруулсан юм.

Тус наадмын төрийн байгууллагын шилдэг сайтаар Онцгой байдлын байгууллагын nema.gov.mn сайт шалгарлаа.    

 Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, ил тод сурталчлан ажиллах зорилтын хүрээнд www.nema.gov.mn цахим хуудсыг 2013 оноос идэвхтэй ажиллуулж байна. Орчин үеийн техник технологи, шийдлийг цаг алдалгүй нэвтрүүлэх, олон нийтэд хүргэх мэдээллийг нээлттэй, дэлгэрэнгүй хэлбэрээр хүргэх зорилгоор 2016 онд цахим хуудасны агуулга, бүтцийг өөрчлөн шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн бол 2019 онд бүрэн шинэчлэлийг хийж, цоо шинэ өнгө төрхтэйгээр олны хүртээл болж байна.

Цахим хуудас шинэчлэгдснээр төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн нийт 30 гаруй цахим хуудсуудыг шинээр үүсгэн нэгдсэн удирдлагын системд холбож, мэдээ, мэдээллийг олон нийтэд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломжийг бүрдүүлээд байгаа юм.

 Байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлог, ард иргэдэд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол, цаг алдалгүй хүргэдэг цахим хуудсанд 2019 оны байдлаар нийт 6677  мэдээ, мэдээлэл, сэрэмжлүүлэг, дүрстэй мэдээ, телевизийн нэвтрүүлэг, шторкыг байршуулсан, нийт 1.906.978 орчим хүн цахим хуудсанд хандсан байна. Өдөрт тогтмол 1500-2000, сард 40-50 мянган хүн хандаж мэдээ, мэдээлэл авч байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

“ Цахим сэтгүүлзүйд мэргэжлийн ёс зүйг эрхэмлэе “ уриан дор болсон “ Web Awards “ -ийн шилдгүүд:

1. Шилдэг вэб сайт хөгжүүлэгч – Хас сошиал медиа
2. Шилдэг төрийн байгууллагын сайт – Онцгой байдлын ерөнхий газрын сайт

3. Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт – zarig.mn

4. Орон нутгийн шилдэг сайт – erdenettoday.mn

5. Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт- tovch.mn

6. Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт – urlag.mn

7. Бизнесийн шилдэг сайт – biznetwork.mn

8. Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт – mass.mn

9. Сайтын шилдэг сэтгүүлч – zindaa.mn Э.Болорхажид

10. Мэдээллийн шилдэг сайт – GoGo.mn

scroll to top