Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 1-6 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/с 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 5-нд Хангай, Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн бэлчрээр ялимгүй цас, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 5-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 6-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 54 дүгээр байрны дэргэд иргэн Б-гийн “Тоёота Приус 20” загварын суудлын автомашин, Ч-гийн “Тоёота Приус 30” загварын суудлын автомашин, М-ийн “Тоёота Коровон” загварын суудлын автомашин, Д-гийн  “Санта Ри” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2020.01.01-ний өдрийн 05:03 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3.5 км замыг туулан 05:08 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд иргэн Н-ийн 6х5 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2020.01.01-ний өдрийн 10:42 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 10:46 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2020.01.01-ний өдрийн 11:31 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 11:36 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багт иргэн Б-гийн 9х20 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2020.01.01-ний өдрийн 17:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 17:59 цагт очиж, 4 цаг 6 минут ажиллаж унтраасан.

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд иргэн О-гийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 2020.01.01-ний өдрийн 18:52 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6.5 км замыг туулан 19:02 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 2020.01.01-ний өдрийн 23:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 23:16 цагт очиж, 15 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top