Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с,  Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр  голын хөндийгөөр 22-27 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 16-21 градус,  Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 24-нд зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг-Үүрийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсанНийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:41 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 17:49 цагт очиж, иргэн Л-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн тааз, дээврийн хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 19:12 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 12.5 км замыг туулан 19:21 цагт очиж, иргэн Ц-гийн 12х20 метрийн хэмжээтэй 1 давхар барилгын 2х3 метрийн хэмжээтэй өрөө шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 01:06 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 01:10 цагт очиж, иргэн Б-гийн 5х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 3 цаг 32 минут ажиллаж унтраасан.

Төв аймгийн Сэргэлэн сумын 4 дүгээр багийн “Өндөр дов” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 6 км-т/байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.20-ны өдрийн 01:26 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 01:36 цагт очиж, 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 4 цаг 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 02:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 02:17 цагт очиж, иргэн С-ийн 8х14 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 27 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12.19-ний өдрийн 03:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 04:10 цагт очиж, иргэн С-ийн 7х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top