Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

    Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 4-9 м/с, 10-12 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 4-нд Хангайн уулархаг нутгаар, 5-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 6-нд говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар 5-нд 7-12 м/с, бусад хугацаанд 4-9 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр эвэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 6-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Од” ХХК-ийн хашаанд 10х8 метрийн хэмжээтэй грааш, “Ниссан” загварын бага оврын автобус шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 09:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 09:54 цагт очиж 1 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Зорчигч тээврийн нэгтгэл” ХХК-ийн хашаанд “Даевоо дэси” загварын автобусны хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 04:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1.5 км зам туулан 04:38 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

 Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны “Рашаант”-ын 7 дугаар гудамжинд иргэн Б-ын 18х10 метрийн хэмжээтэй нийтийн байр шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 04:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км зам туулан 04:23 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 29 иргэнийг гаргасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны “Хайрхан”-ы 2 дугаар гудамжинд иргэн Г-ийн 9х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 11:36 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км зам туулан 11:43 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан. 

Дорноговь аймгийн Сайншанд сум ын6 дугаар багийн “Дампил”-ын 1 дүгээр гудамжинд иргэн Э-ын7х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 14:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай  1.5 км зам туулан 14:07 цагт очиж 8 минут ажиллаж унтраасан.      

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны “Яармаг”-ийн 3 дугаар гудамжинд иргэн М-ын 10х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 18:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км зам туулан 18:20 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны “Өлзийт”-ийн 2 дугаар гудамжинд иргэн Ч-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар  шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 02:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 15 км зам туулан 02:47 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Бусад /цасанд суусан/: Төв аймгийн Борнуур сумын Бичигт багийн “Хуримт” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт  120 км-т, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас урд зүгт 35 км-т/ суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.02-ны өдрийн 21:17 цагт хүлээн авсан.  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай 35 км зам туулан 22:20 цагт очиж, Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Мандал сумын чиглэлд 3 зорчигчтой  зорчиж явсан “Марк-Х” загварын суудлын автомашиныг цаснаас татан гаргасан.  

4.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Сүү” ХХК-ийн хөргүүрийн өрөөнд химийн бодис үнэртсэн. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2 алба хаагч, 1 автомашин, Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 3 автомашин, тус дүүргийн Цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсийн тус бүр 1 алба хаагч, дүүргийн Мэрэгжлийн хяналтын хэлтсийн 1 байцаагч 14:19 цагт очиход тус өрөөний салхивчийг нээн агаарын солилцоо хийсэн байсан тухай мэдээллийг 01.02-ны өдрийн 18:45 цагт МШУТ-өөс ОБЕГ-т ирүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

  

scroll to top