1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 8-10 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 5-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 6-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд Алтайн уулсаар, 8-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр эвэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна. 6-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо “Алтай харгиа” ХХК-ийн арьс ширний үйлдвэрээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 21:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 21:27 цагт очиж тус компанийн 35х86 метрийн хэмжээтэй арьс ширний үйлдвэрийн дотор 10х20 метрийн хэмжээтэй хана, цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Дамбадаржаагийн 50 дугаар гудамжинд иргэн Б-ийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний шөнийн 01:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 01:05 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан. Гал түймэрт иргэн Б (50 настай, эрэгтэй), иргэн А (51 настай, эрэгтэй) иргэн Ө (46 настай, эмэгтэй) нар өртөж нас барсан.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Жанцангийн автобусны буудлын дэргэд иргэн Б-ийн Хьюндай верна загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний шөнийн 04:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 04:26 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Бусад: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн “Даян нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км, сумын төвөөс баруун урд зүгт 148 км-т/ иргэн А-ын Стивр загварын ачааны автомашин, “Даян нуур” дээр явж байгаад автомашинтайгаа хамт живсэн тухай дуудлагыг 2019.12.01-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын 8 алба хаагч, 1 автомашинтай 01.03-ны өдрийн 08:00 цагт хөдөлгөөн үйлдэн 14:42 цагт очиж орон нутгийн 27 иргэн, 9 автомашинтай, нийт 35 хүн, 10 автомашинтайгаар 3 метрийн гүнд 6 удаа шумбалт хийж, осолдсон автомашиныг 3 ширхэг Зил-130 загварын автомашинаар татаж, автомашины хойд талыг ил гарган ачааны 30 хувь буюу 3.4 тн тоосгыг буулгасан. 19:20 цагт аврах ажиллагааг түр зогсоож 01.04-ний өдрийн 08:00 цагаас дахин эхлүүлнэ.
4.Мэдээлэл:
Гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар: Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ багийн “49” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ малчин С-ийн хашаанд 7 тн өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.03-ны өдрийн 18:17 цагт хүлээн авсан. Тус сумын 8 иргэн, 1 автомашинтай 2:45 цаг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР