Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20  градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна. 

  Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 11-13 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 9-нд төв, зүүн аймгуудын нутгийн нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 9,10-нд Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр эвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан:Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, “Сэлбэ цахилгаан дамжуулах дэд станц”-ын шинээр баригдаж буй 4 давхар барилгын хамгаалалтын тор шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 06:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 06:33 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсан: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багийн 1 дүгээр хэсгийн 7 дугаар гудамжинд иргэн Ж-ийн “Урал 375” загварын ачааны автомашинд ачсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 14:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 14:12 цагт очиж, 42 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонгины бургасын 2 дугаар гудамжинд иргэн Ч-ын байшин, эд хогшил шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 23:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 16 км замыг туулан 00:11 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн 17 дугаар гудамжинд тус аймгийн харьяат иргэн У /44 настай, эмэгтэй/ ажлаасаа 01.02-ны өдрийн 11:00-12:00 цагийн орчим утсандаа нэгж аваад ирнэ гэж гараад сураггүй болсон. Иргэн У-ын ар гэрээс эрэн хайх хүсэлтийг 01.05-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Цагдаагийн газрын 12 алба хаагч, 2 автомашинтай 01.02-04-ний өдрүүдэд аймаг, сумдад зорчих автобусны зорчигчдын хяналтын камер, нэрсийн жагсаалт, Мөрөн суманд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 16 алба хаагч, 1 эрэлч нохой, 1 автомашин, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 7 иргэн, 2 автомашин, нийт 25 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтай мөн өдрийн 13:00 цагаас эхлэн Урандөш багийн “Дэлгэрмөрөн” голын дагуу “Гонгоо-Олом” гэдэг газраас “Хийморийн-Овоо” гэдэг газар хүртэл явганаар 12 км-т, автомашинтай 30 км-т, тус сумын “Цэнгэлдэх хүрээлэн”-ийн орчим 1 км2 талбайд нисгэгчгүй  нисэх төхөөрөмжөөр эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулсан боловч үр дүнд  хүрээгүй тул мөн өдрийн 16:45 цагт түр зогсоосон.

Нуураас автомашин татаж гаргах: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн “Даян нуур” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км, сумын төвөөс баруун урд зүгт 148 км-т/ иргэн А-ын жолоодож явсан “Стивр” загварын ачааны автомашин 2019.12.01-ний өдөр “Даян нуур” дээр зорчиж яваад живсэн тухай дуудлагыг 2019.12.01-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан. Цаг агаарын байдлаас шалтгаалж автомашиныг татан гаргах ажиллагааг тухайн өдөр зогсоосон. Автомашиныг татан гаргаж өгөх хүсэлтийг 2019.12.25-ны өдөр дахин хүлээн авч, Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр 01.03-ны өдөр эхлүүлсэн.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 30 иргэн, 7 автомашин, нийт 38 хүн, 8 автомашинтай 01.05-ны өдрийн байдлаар нуурын усанд 3 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж, осолдсон автомашиныг “Зил-130” загварын ачааны 3 автомашинаар татаж,  автомашины хойд талыг нуурын уснаас 50 см гаргаж, 5 тонн тоосгоос 1 тонн тоосгыг буулгасан. Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 20:10 цагт түр зогсоож, 01.06-ны өдрийн 08:00 цагт автомашиныг татаж гаргах ажиллагааг дахин эхлүүлнэ. /Живсэн автомашин нь нуурын эргээс 500 метр орчим зайтай, мөсний зузаан 1 метр,  ёроол нь 1 метр орчим шавартай байна./

Булган аймгийн Орхон сумын Халиун багийн “18-ын карьер” гэдэг газарт /Орхон аймгийн Баян-Өндөр сумын төвөөс урд зүгт 18 км-т, Булган аймгийн төвөөс зүүн урд зүгт 80 км-т/ Булган аймгийн Орхон сумаас Орхон аймгийн чиглэлд иргэн Б-ын жолоодож явсан “Тоёота Карина” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.05-ны өдрийн 18:48 цагт хүлээн авсан.  Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 4 алба хаагч,1 автомашинтай 18 км замыг туулан 19:45 цагт очиж, 6 минут ажиллаж татаж гаргасан.

4.Мэдээлэл:

Бусад төрлийн мэдээлэл: Баянхонгор аймгийн Жинст сумын Бодь багийн /аймгийн төвөөс урд зүгт 100 км-т/ “Модон-Овоо” 2 дугаар гудамжинд иргэн Н-ийн 4 ханатай гэр 01.05-ны өдрийн 12:10 цагийн орчим шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 12:44 цагт хүлээн авсан. Орон нутгийн 30 иргэн, 6 техник хэрэгсэлтэй, 20 минут ажиллаж унтраасан тухай мэдээллийг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.Цэрэндорж аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top