Австралийн ойн түймрийн тойм:Коала баавгайн 30 хувь нь үгүй болжээ

unnamed-750x400-1.jpg

Австрали улсын зүүн өмнөд хэсгээр тэнгэрийн өнгө нь ойн түймрийн улмаас цусан улаан өнгөтэй болжээ. Есдүгээр сараас хойш үргэлжилж буй ойн гал түймэр гамшгийн хэмжээнд хүрч тухайн бүс нутгийн оршин суугчид гэр орноо орхин дайжихад хүрээд байна.

Өнөөдрийн байдлаар 146 ойн түймэр идэвхтэй байгаагаас Перт, Аделайд, Мэлбурн, Брисбэйн, Сидней, Хобарт хотуудад хамгийн их нөлөөлөөд буй. Ойн түймрийн анхны голомт болох Шинэ Өмнөд Уэльс мужийн Эден хотыг зүүн тийш 30 километр зайд  цусан улаан тэнгэр бүрхэн авчээ. Иргэдийг нэн даруй нүүж, далайн эрэг дээрх орогнох байруудад орохыг  Цагдаагийн хүчнийхэн уриалаад байгаа юм. 

Тус мужийн сайн дурын Хээрийн галын албаны коммиссар Шэйн Фитзсаймонсийн хэвлэлийнхэнд мэдээлснээр өнгөрөгч бямба гарагт өнгөрсөн саруудын хугацаанд урьд хожим байгаагүй аюултай нөхцөл байдал үүсчээ.

Тус мужийн Батлоуд найзынхаа гэрийг гал түймрээс хамгаалах гэж байсан 47 настай эрэгтэй зүрхний шигдээсийн улмаас нас барснаар түймрийн улмаас нас барагсдын тоо 24-т хүрсэн байна. Албан ёсоор бүртгэгдсэн нас барагсдын тоо нь энэ болохоос биш түймрийн улмаас үнсэн нуранга болсон газруудад бүрэн цэвэрлэгээ хийгдвэл үүнээс ч олон хүний амь эрсэдсэн байж болзошгүй гэж албаныхан сэрэмжлүүлж байгаа юм. Үүнээс гадна олон ховор зүйлийн амьтад түймэрт өртөж, экосистемээс бүрмөсөн арчигдах аюул нүүрлээд буйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Түймэр есдүгээр сарын зургааны өдөр Шинэ Өмнөд Уэльс мужийн нутаг дэвсгэрээс эхэлжээ.

Түймэр эхэлсэн есдүгээр сард:

  • Есдүгээр сарын зургааны өдөр түймэр Шинэ Өмнөд Уэльс мужийн хойд хэсэгт эхэлж, аравдугаар сар хүртэл үргэлжлэхдээ хоёр хүний амийг авчээ.
  • Түймэр эхэлсний маргааш түймэр хяналтаас гарч Зүүн өмнөд болон Хойд Queensland-ийн бүс нутгийн айл хот руу орж, хэд хэдэн айлыг орох оронгүй болгосон.
  • Түймэр эхэлснээс хоёр дахь өдөр  Queensland-ын Gold Coast хот дахь 86 жилийн настай түүхэн барилга галд шатсан.
  • Түймэр эхэлснээр гурав дахь өдөр Queensland-ын Sunshine Coast-ын айлын гэр галд шатав.
  • Дөрөв дэх өдөр, олон нийтийн сүлжээнд гал түймэрт шатсан коала баавгай өөрийн төлөө хамгаалж буй зураг цацагджээ. 

Аравдугаар сард:

  • Коала баавгайг өсгөн үржүүлдэг газрыг гал түймэр дайрсны улмаас хэдэн зуун коала баавгай амьдаараа шатжээ.
  • Шинэ Өмнөд Уэльсийн алслагдсан ойд хэд хэдэн ойн түймэр гарч эхэлж, улмаар нэг том ойн түймэр болон хувирав.
  • Австралийн алслагдсан муж арал болох Тасманыг хүртэл ойн түймэр тойрсонгүй.

Арваннэгдүгээр сард:

  • Шинэ Өмнөд Уэльс мужийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 1.2 сая акр талбай ойн түймэрт шатжээ.
  • Ойн түймрийн улмаас оршин суугчид гэрээс гарах гарцгүй болж, арьс улайж, түлэгдсэн байдалтай байхыг улс орон даяар харцгаав.
  • Засаг захиргааны бүс нутаг болох Ёркегийн хойгт гарсан том хэмжээний түймрийг унтраахаар нисдэг тэргээр усан бөмбөлөг унагажээ.
  • Сиднэй хотын оршин суугчид ойн түймрээс үүдэлтэй их хэмжээний угаар, утааны улмаас астмагаар өвчилж, амьсгалахад хүндрэлтэй болов.
  • Сарын дундуур эрх баригчид түймэр хурдацтай тархаж байгаа учраас Өмнөд Австралийн оршин суугчдыг ойн түймрээс сэрэмжтэй байхыг анхааруулав.

Арванхоёрдугаар сард:

  • Экологичдийн тооцоолж байгаагаар Австралийн коала баавгайн 30 орчим хувь  буву 8000 нь ойн түймрийн улмаас үгүй болжээ.
  • Олон тооны имж, хонь шатаж амь үрэгджээ.
  • Машин дээр нь шатсан мод унасны улмаас хоёр сайн дурын гал унтраагч нас баржээ.
  • Энэ сард Шинэ Өмнөд Уэльсийн сайн дурын Хээрийн галын албанаас мэдээлснээр нийт 724 гэр, 1582 барилга байгууламж үгүй болжээ.

Энэ сарын хувьд Автсраличууд шинэ оноо хоол, ус, хүн хүчний дутагдалд орсон байдалтай угтжээ. Утаатай, аюултай цаг агаарын нөхцөл үүссэний улмаас өнгөрөгч Бямба гарагт Канберра хотоос нисэх байсан Австралийн авиа компани Кантас бүх нислэгүүдээ цуцалжээ. Их хэмжээний гал түймрийн улмаас Шинэ Өмнөд Уэлсийн дээгүүр их хэмжээний үүл хуралдсан байсныг Сиднейгээс Мэлбурн хот руу нисч явсан зорчигчид харжээ. Гал түймрийн улмаас халуун агаар агаар мандалд гарч, улмаар хөрч, конденсацлагдаж үүл үүсдэг аж. Саяхныг хүртэл зөвхөн Шинэ Өмнөд Уэлсийн сайн дурын Хээрийн галын албаны сайн дурынхан түймэртэй тэмцэж байсан бол Авсралийн хамгаалах хүчин 3000 хүн хүчийг бусад шаардлагатай нисдэг тэрэг, техник хэрэгслийн хамт нисдэг тэрэг газардах боломжтой хамгийн том хөлөг онгоцоо явуулан, алслагдсан газрын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг түргэвчлээд байгаа юм. Шинэ Зеланд, Сингапур улсууд цэргийн хүчээр тусалж байгаагаас гадна Их Британийн хаанын гэр бүлээс эхлүүлээд дэлхий даяар хандив өгөх аяныг Авсралийн Улаан загалмайн нийгэмлэг, тус улсын гал унтраах алба, мужийн сайн дурын гал унтраах албаар дамжуулан өрнүүлж эхлээд буй.

эх сурвалж: gereg.mn

scroll to top