Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль маргааш эхэлнэ. Иж бүрэн сургуулийн үеэр “Газар хөдлөлтийн гамшгийн үеийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагаа”, “Хүний гоц халдварт тарваган тахал болон мал, амьтны халдварт боом өвчний үеийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагаа” үзүүлэх сургуулиудыг зохион байгуулна.
Харин сургуулийн гурав дах өдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баян-Овоо сумыг нүүлгэн шилжүүлэх дадлага сургуулийг зохион байгуулах юм.