Дэлхий дахинаа сүүлийн хоёр жилд тохиолдсон томоохон түймрүүд

20387-500x500-1.jpeg

  Хүн төрөлхтөн сүүлийн 30 жилд ойн нөөцийнхөө тал хувийг нь түймэрт өргөжээ.  Сүүлийн хоёр жилд л гэхэд дэлхийн ойн нөөц бүхий газруудад дөрвөн том түймэр гарсан байна. АНУ-ын Калифорнид 2018 онд гарсан түймэр хоёр сая акр газрыг хамарсан бол 2019 оны нэгдүгээр сард дэлхийн уушги гэгддэг Амазоны ой түймэрт автаж дэлхий нийтийг сандаргасан. Энэхүү гамшигт үзэгдэлийн дараахан ОХУ-н Сибирийн ойд түймэр гарч 6,7 сая акр газар шатсан. Улмаар агаар мандалд 49 мегатонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгарсан нь 36 сая автомашинаас ялгарах утаатай тэнцэхүйц хэмжээтэй байна хэмээн мэдээлж байв. Харин есдүгээр сараас өнөөдрийг хүртэл үргэлжилж буй Австралийн түймэр нь Сибирьт гарсан түймрээс даруй хоёр дахин их газар нутгийг хамраад байна.

Эдгээр томоохон түймрийн шалтгааныг хүмүүс өөр өөрийн өнцгөөс тайлбарладаг. Ихэнх нь уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй гэдэг бол нэг хэсэг нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй  гэж үздэг. Ерөнхийдөө ой, хээрийн түймрийн хамгийн том хүчин зүйл бол хүн төрөлтхтний амьдралын буруу хэв маягаас үүдэж буй дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт. Тиймээс энэ гариг дээр амьдарч буй хүн бүр байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж байх нь ирээдүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ач тустай юм.

Эх сурвалж: news.mn

scroll to top