ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн харьяа Иргэдийн хэрэглээний боловсролын төвтэй хамтран “Ажлын байрны хоол зүй, ундны усны зөв зохистой хэрэглээ амьдралын зөв дадал хэвшилд суралцах нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтыг сургагч багш Ц.Даваадагва удирдан явуулж, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, эрүүл зөв хооллолт, ундны усны зүй зохистой хэрэглээний талаар мэдээлэл өгсөн юм.
Мөн алба хаагчдын ундны усны хүчил, шүлтийн тэнцвэржилт шалгах туршилт явуулан, харилцан мэдээлэл солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.