Офицер бүрэлдэхүүний нэгдсэн сургалт, дадлага боллоо

81743051_578289702953588_3727431885169623040_n.jpg

 Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас офицер бүрэлдэхүүний хууль эрх зүй, цэргийн хэргийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, удирдахуйн ухаан, менежментийн арга барилд суралцуулах, алба хаагчдын сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор “Офицер бүрэлдэхүүний, цугларалт-2020” сургалт, дадлагыг зохион байгууллаа.

 Сургалт дадлагын үеэр алба хаагчдын бэлэн байдал, хээрийн үүргэвчний  иж бүрдэл, алба хаагчдын  цэрэгжилт, жагсаалч байдал, цэргийн дүрмийн мэдлэгийг шалгаж, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлсэн юм.

 Мөн “Гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах заавар“, “Төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, эд хөрөнгөтэй холбоотой журам”, “Санхүүгийн анхан шатны баримтын иж бүрдэл, бараа материалын тайлан тооцоо”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”, “Мэдээллийн аюулгүй байдал, нууцын баталгаа”,
“Төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн”, “Гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах арга зүй”  сэдвээр танхимын сургалтыг зохион байгууллаа.

 Онцгой байдлын байгууллагын 2020 онд дэвшүүлсэн зорилттой уялдуулан  “Хууль эрх зүй, соён гэгээрүүлэх олон талт ажлыг зохион байгуулж, мэргэжлийн ур чадвар, ажлын хариуцлагыг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтвортой ажиллах орчин нөхцлийг бүрдүүлэх гэсэн хоёр зорилтыг дэвшүүлээд байна гэж Дорноговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top