1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Дорнод аймгийн Халх гол суманд цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 12-14 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газaр, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон говийн аймгуудын ихэнх, төв аймгуудын өмнөд хэсгээр, 12-нд баруун болон говийн аймгуудын зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороонд иргэн А-гийн 6х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 08:21 цагт хүлээн авч тус дүүргийнОнцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 08:30 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн “Цэргийн хотхон” хороололд иргэн Б-гийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 10:38 цагт хүлээн авч тус суман дахь Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн 4 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 10:41 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн “Оюуны ирээдүй” сургуулийн хойд талд иргэн Ш-ийн “Портер” загварын автомашин, 3х6 метрийн хэмжээтэй гараашийн хамт шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 11:39 цагт очиж 40 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, 73 дугаар байрны дэргэд иргэн Э-гийн БМВ X-5 загварын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 13:30 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 10.5 км замыг туулан 13:42 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын Чандмань багт иргэн Г-гийн 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 15:57 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 16:05 цагт очиж 18 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Уурхайн осол /Цогцос гаргах/: Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Хөлийн холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км, Бэрх тосгоноос зүүн хойд зүгт 50 км/ иргэн Г-гийн эзэмшлийн жонш олборлодог бичил уурхайд иргэн Б /30 настай, эрэгтэй/ татлага нь тасарч 40 метрийн гүнд унаж нас барсан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 50 км замыг туулан 20:31 цагт очиж 2:11 цаг ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн.
Бусад: Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн “Даян нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км, сумын төвөөс баруун урд зүгт 148 км/ иргэн А-гийн жолоодож явсан “Стивр” загварын ачааны автомашин 2019.12.01-ний өдөр “Даян нуур”-ын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч живсэн тухай дуудлагыг 2019.12.01-ний өдрийн 05:30 цагт хүлээн авсан. Цаг агаарын байдлаас шалтгаалж автомашиныг татан гаргах ажиллагааг тухайн өдөр зогсоосон боловч гаргаж өгөх хүсэлтийг 2019.12.25-ны өдөр хүлээн авч, Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр 01.03-ны өдөр эхлүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 23 хүн, 5 автомашинтайгаар татан гаргах ажиллагааг зохион байгуулж 2 метрийн гүнд 3 удаа шумбалт хийж, осолдсон автомашины үлдсэн бүхээгний хэсгийг нуурын эрэгт 15:56 цагт гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР