“Даян” нууранд цөмөрсөн автомашиныг татан гаргалаа

81976193_503448360550007_1397820617134178304_n.jpg

   2019 оны 12 дугаар сарын 01-нд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт аймгийн төвөөс баруун урд зүгт 178 км зайд “Даян” нууранд 10 тн тоосго ачсан “Стивер” маркийн автомашин мөс цөмөрч осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

  Дуудлагын дагуу аймгийн  Онцгой байдлын газар болон орон нутгийн 54 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, машинтай нууранд живсэн нэг хүний цогцсыг гаргаж, хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

  Харин  2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нуурын мөс зузаарч 1 метр хүрсэн тул автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлсэн. Тус ажиллагааг Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Б.Батбилэгээр ахлуулсан  нийт 38 хүн, 8 техник хэрэгсэлтэйгээр явуулж, 10 тн ачаатай автомашиныг татаж гарган, эзэнд нь хүлээлгэн өглөө.

 Аврагчид дөрвөн өдөр, 3 метрийн гүн, 1 метрийн зузаан шавартай, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд ажилласан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top