Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгоноос иргэн Э /27 настай, эрэгтэй/ 2015.10.25-ны өдөр тус хорооны “Нарийн” гэдэг газар гэртээ харих гэж яваад сураггүй болсон дуудлагыг 2015.10.26-ны өдрийн 17:16 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, хорооны Цагдаагийн хэсгийн 4 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 3 хүн, 1 автомашин, тосгоны 20 иргэн, 2 автомашинтай, нийт 39 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.  

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 6 аймгийн 8 сумын нутагт 8 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн  дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар  хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;      

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн  “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар  “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь  2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч  УМЭАЦТЛ-д  хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн 1105 дугаар шинжилгээний  хариугаар  “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ ñóìûí Òàðèìàë áàãèéí íóòàã “Áóõûí ãîë” гэдэг ãàçàð ìàë÷èí ª-èéí 1 ¿õýð 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул устгал хийж,  дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь;

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн нутаг  “Шивэртийн байшингийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун тийш 50  км/ малчин Э-ийн 1 бяруу 2015.10.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг устгаж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.13-ны өдрийн 1 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу“ өвчин болох нь;

Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Дойдын-Энгэр” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.10.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болон нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулга багийн “Хөх хошуу” гэдэг газар /эзэн тодорхойгүй/ 1 тэмээ 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

 3. Ой, хээрийн түймэр:

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Баянцагаан багийн “Улаанчулуутын-Энгэр” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 2015.10.25-ны өдрийн 11:25 цагт хүлээн авч тус  аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1  автомашин, орон нутгийн 38 хүн, 5 автомашин, Түмэнцогт сумын 20 хүн, 2 автомашин, нийт 70 иргэн, 8 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 2015.10.26-ны өдрийн 10:25 цагт унтраасан.

 4.Техникийн холбогдолтой ослын талаар:

Тээврийн хэрэгслийн осол: Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багийн “Хустайн даваа” гэдэг газар Улаанбаатараас-Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан 50-74 ДАХ улсын дугаартай ачааны автомашин онхолдсон тухай дуудлагыг 2015.10.26-ны өдрийн 15:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж автомашиныг татаж босгосон ба жолооч Ц /50 настай эрэгтэй/-ын  биеийн байдал хэвийн байсан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

scroll to top