1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Дорноговь, Төв аймгийн нутгийн зарим хэсгээр цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с. Увс нуур, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Ялимгүй цас орно. Салхи баруунаас 4-9 м/с, 14-16 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 10-нд баруун аймгуудын нутаг болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон говийн аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” техникийн захын урд талын автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 10:48 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 10:56 цагт очиж, “Аксент” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 11:09 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км замыг туулан 11:24 цагт очиж, “Тэнчин хайрхан” ХХК-ийн эзэмшлийн 9×12 хэмжээтэй мужааны цехийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон баг, “Боржигон мандал” эрүүл мэндийн төвд байшингийн дээврийн хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 14:17 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 2 км замыг туулан 14:20 цагт очиж, 19х2 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн баруун талын хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Боржигон багт иргэн Т-гийн 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 18:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 19:00 цагт очиж, 3 минут ажиллаж унтраасан.
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт иргэн У-гийн эзэмшлийн байшингийн цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 15:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн 5 алба хаагч, 2 автомашинтай 4 км замыг туулан 16:03 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багт байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 18:55 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 4.5 км замыг туулан 19:00 цагт очиж, 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.
3.Эрэн хайх, аврах ажиллагаа:
Мөсөнд цөмөрсөн: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг 01.08-ны өдрийн 11:54 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 40 км замыг туулан 12:45 цагт очиж, 45 минут ажиллаж татан гаргасан.
Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, “Тэрэлжийн гүүр”-ний баруун талд иргэн Г-гийн жолоодож явсан “Старекс” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн /10 зорчигчтой/ тухай дуудлагыг 01.08-ны өдрийн 17:16 цагт хүлээн авч Нийслэлийн Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 7 алба хаагч, 1 автомашинтай 12.5 км замыг туулан 18:06 цагт очиж, 26 минут ажиллаж, автомашиныг татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР