Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1. Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сураггүй болсон: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Жаргалант тосгоноос иргэн Э /27 настай, эрэгтэй/ 2015.10.25-ны өдөр тус хорооны “Нарийн” гэдэг газар гэртээ харих гэж яваад сураггүй болсон дуудлагыг 2015.10.26-ны өдрийн 17:16 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 2 автомашин, хорооны Цагдаагийн хэсгийн 4 албан хаагч, 1 автомашин, ар гэрийн 3 хүн, 1 автомашин, тосгоны 20 иргэн, 2 автомашинтай, нийт 39 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2015.10.27-ны өдрийн 16:03 цагт “Нарийн” гэдэг газраас зүүн урагш 3 км-т осгосон байдалтай цогцсыг олж дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн.  

Аврах ажиллагаа: Говь-Алтай аймгийн Цээл сумын “Хөх морьтын хөндий” /аймгийн төвөөс зүүн урагш 60 км-т/ гэдэг газар 3 том хүн, 2 хүүхэд нийт 5 иргэн зорчиж явсан “Прадо” загварын автомашин эвдэрч, цасанд суусан тухай дуудлагыг 2015.10.28-ны өдрийн 00:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж дээрх иргэд болон автомашиныг аюулгүй газар хүргэж өгсөн.

2. Аюулт үзэгдлийн талаар:

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд: 2 аймгийн 4 сумын нутагт “Хонины цэцэг” өвчний 4, 1 аймгийн 1 сумын нутагт “Дуут хавдар” өвчний 1, 2 аймгийн 2 сумын нутагт “Галзуу” өвчний 2, нийт 5 аймгийн 7 сумын нутагт 7 тохиолдлын голомтод тогтоосон хорио цээрийн  дэглэм үргэлжилж байна.

Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Цохио багийн “Хүрэн хошуу” гэдэг газар малчин М-ийн 1 хонь 2015.09.28-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2015.09.30-ны өдрийн 1005 дугаар  хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Авдрантын цагаан хад” гэдэг газар малчин Г-ийн 13 хонь, мөн сумын Нүдэн багийн “Дэлийн булаг” гэдэг газар малчин Л-ийн 23 хонь, нийт 36 хонь 2015.10.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлаж, клиник шинж тэмдгийг  үндэслэн “Хонины цэцэг” өвчнөөр өвчилсөн болох нь;

Сүхбаатар аймгийн Халзан сумын Сайншанд багийн  “Гурван толгой” гэдэг газар малчин Г-ийн 98 хонь 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн “Говийн зах” гэдэг газар малчин Б-ийн 2 хонь 2015.10.20-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг тусгаарлан дээж авч УМЭАЦТЛ-д хүргүүлсэн. 2015.10.21-ний өдрийн шинжилгээний хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь;

Булган аймгийн Сэлэнгэ ñóìûí Òàðèìàë áàãèéí íóòàã “Áóõûí ãîë” гэдэг ãàçàð ìàë÷èí ª-èéí 1 ¿õýð 2015.10.05-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр үхсэн тул устгал хийж, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.05-ны өдрийн 281 дүгээр шинжилгээний хариугаар “Дуут хавдар“ өвчин болох нь;

Хэнтий аймгийн Мөрөн сумын Өлзийт багийн “Дойдын-Энгэр” гэдэг газар малчин Т-ийн 1 үхэр 2015.10.17-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн тул булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.19-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болон нь;

Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулга багийн “Хөх хошуу” гэдэг газар /эзэн тодорхойгүй/ 1 тэмээ 2015.10.10-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг булж устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 2015.10.16-ны өдрийн 264 дүгээр шинжилгээний хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.

 3. Объектын гал түймэр: 

Нийслэлд гал түймрийн 4, орон нутагт гал түймрийн 1 дуудлагатай байлаа.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 64 дүгээр гудамжны 16 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.27-ны өдрийн 10:51 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 46 дугаар байрны урд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.27-ны өдрийн 16:29 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-ийн 210 тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.27-ны өдрийн 22:09 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 7 албан хаагч,

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.27-ны өдрийн 23:07 цагт хүлээн авч Гал унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 албан хаагч,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг “Магнай трейд” шатахуун түгээх станцын дэргэд пронтер загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2015.10.27-ны өдрийн 12:29 цагт хүлээн авч газрын Гал унтраах, аврах 27 дугаар ангийн 6 албан хаагч тус тус ажиллаж унтраасан.

ГАМШГИЙН ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ГАЗАР

 

 

scroll to top