Тэмцээний шилдгүүд тодорлоо

b1-6te49cf1ixpt19quabri222livfq8ei1r2rhmnul16o.jpg

Алба хаагчдын биеийн тамир спорт, бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас бүтцийн нэгжийн алба хаагчдын дунд “Хөл бөмбөг”, “Олс таталт”-ын тэмцээнийг зохион байгууллаа.

 Хөл бөмбөгийн тэмцээний төрөлд гутгаар байрт Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн баг тамирчид,  дэд  байрт Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн баг тамирчид, тэргүүн  байрт Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн баг тамирчид тус тус шалгарсан юм.

Харин олс таталтын төрөлд тэргүүн байрыг Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн баг тамирчид, дэд байрыг Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн баг тамирчид,  гутгаар байрыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн баг тамирчид эзэллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

This image has an empty alt attribute; its file name is b2.jpg
scroll to top