Тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо

J1A3218.jpg

Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний  98 жилийн ой,  нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо.

Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, “Аврагч” биеийн тамир-техинк спорт хороо, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, “Ахмадын хороо”-ны  нийт 19 багийн 130 гаруй тамирчин оролцож байна.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян болон даргын зөвлөлийн гишүүд оролцож, тэмцээнд амжилт хүслээ.

Тэмцээн ОБЕГ-ын  “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны зааланд зохион байгуулагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top