“Яаралтай цуглар” дохиогоор ажиллав

Баянхонгор аймагт зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2015 оны 10 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд астрономийн 72 цаг, оперативын 720 цагийн багтаамжтайгаар зохион байгуулж байна.

2015 оны 10 дугаар сарын 27-ны 07:00 цагт “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дуут дохиогоор аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга нар болон гамшгаас хамгаалах орон нутгийн 10 алба, 32 мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын томилгоот бүрэлдэхүүн, ард иргэд цугларлаа.

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд иргэдийн оролцоог бүрэн хангах, дадлага сургуулиудад иргэдийг оролцуулах, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, бусдад туслалцаа үзүүлэх мэдлэг, чадварыг эзэмшүүлэхийг зорьсон.
Жишээлбэл, Баянхонгор аймгийн 20 сумын нутаг дэвсгэрт зарлан мэдээллийн дуут дохиогоор 13397 иргэн аюулгүй цэгт цугларсан юм.
Энэ үеэр аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын хамгаалах хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, жагсаалын жигдрэлтийн сургуулийг явуулсан.
Аймгийн Онцгой комисс, сумдын Засаг дарга, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдах бүрэлдэхүүн “Болзошгүй аюул, ослын байдлыг үнэлэх, шийдвэр гаргах, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, нүүлгэн шилжүүлэх, хохирлын үнэлгээ хийх үеийн орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд газар хөдлөлт, хүчтэй цасан болон шороон шуурга, хүний гоц болон мал, амьтны гоц халдварт өвчин, зудын нөхцөл байдлыг үнэлэх зэрэг цагийн байдлын өгөгдлийн дагуу ажиллаж байна.
Өнөөдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр аймаг, сумын Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон “Газар хөдлөлтийн гамшгийн үед нэрвэгдэгсдийг аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагааны дадлага сургууль”- ийг зохион байгуулж байна.

IMG_6710 IMG_6713 IMG_6770 IMG_6777 IMG_6793 IMG_6795 IMG_6804 IMG_6805IMG_6807IMG_6809 IMG_6828 IMG_6839 IMG_6853

scroll to top