ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хошууч Ч.Мэндэлмаа “Газрын тосны бүтээгдэхүүний хадгалалтын үеийн эрсдэлийг бууруулах боломж” сэдвээр “Аюулгүй байдлын ухаан”-ы докторын зэрэг хамгааллаа.
Энэхүү судалгаа нь гамшгийн эрсдэлийг бууруулахад орчин үед тавигдаж байгаа үндсэн шаардлагын дагуу газрын тосны бүтээгдэхүүний эрсдэлийг бууруулах тодорхой загвар, загварчлалыг боловсруулан практикт хэрэгжүүлэх арга замыг дэвшүүлэн тавьснаараа ач холбогдолтой юм.
Хошууч Ч.Мэндэлмаа нь Гамшиг судлалын хүрээлэнгийн 15 жилийн ойн босгон дээр Онцгой байдлын албанаас төрж байгаа дөрөв дэх эмэгтэй доктор болж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.