Онцгой байдлын байгууллагын үндэс суурь болсон Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж хөгжсөний 98 жилийн ой, нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 60 жилийн ойг Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газраас “Заалны хөлбөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр “Аврагч“биеийн тамир-техник спорт хорооны зааланд зохион байгууллаа.
Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, ДХИС-ийн Онцгой байдлын сургууль, “Аврагч” биеийн тамир-техинк спорт хороо, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, “Ахмадын хороо”-ны нийт 19 багийн 130 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгаруулсан юм.
Нэгдүгээр байрт НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид, хоёрдугаар байрт “Аврагч” биеийн тамир-техник спорт хороо болон Гамшиг судлалын хүрээлэнгийн баг тамирчид, гуравдугаар байрт НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Харин “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор НОБГ-ын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн тамирчин О.Болорчулуу, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчин Л.Мөнхцэцэг нар тодорсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.