Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

   Өнгөрсөн хоногт: Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Ховд аймгийн нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын ихэнх болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.   

Улаанбаатар хотод: Цас орохгүй. Салхи баруун хойноос 4-9 м/с, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд  говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд Хангай, Хөвсгөлийн уулс болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 градус, өдөртөө 28-33 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.  14-нөөс хүйтний эрч бага зэрэг суларна.

2.Гал түймэр:

 ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны автозамын зорчих хэсэгт “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ч-47 чиглэлийн зорчигч тээврийн автобусны тормосны төхөөрөмж  шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 22:09 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км зам туулан 22:11 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

 Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр)4 дүгээр багийн “Өвөр-Эрээн” хорооллын 4 дүгээр гудамжинд иргэн Б-ын 2х5 метр хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 16:20 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн 1 дүгээр гудамжны “Задгай”-д иргэн Д-ын 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.10-ны өдрийн  23:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан   23:41 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Дэвшил” ХХК-ийн цэцэрлэгт хүрээлэнгийн хашаанд иргэн Н-ийн 4 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 01:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 01:44 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Н /87 настай, эрэгтэй/ нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top