Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дундговь, Өмнөговь аймгийн зарим нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 18-23 градус, Алтайн өвөр говь  болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 15-17 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг болон говийн аймгуудын нутгаар цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 градус, өдөртөө 26-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны иргэн Б-ын “Чинбат Оюу” ХХК-ийн 9х15 метрийн хэмжээтэй “Монгол зоог” цайны газрын гал тогооны өрөө, эд хогшлын хамт шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 21:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 2 км замыг туулан 21:12 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.

 Хувийн өмчид гарсан: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар багийн Хайлаастын задгайд иргэн Б-ийн “Старикс” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 12:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3.5 км замыг туулан 12:03 цагт очиж, 7 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг “Зотол” зочид буудлын зоорийн давхарт эд зүйлс шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 13:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 1.6 км замыг туулан 13:58 цагт очиж, 17 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Намгийн 1 дүгээр гудамжинд иргэн Г-ын 7х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.11-ний өдрийн 23:30 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 23:38 цагт очиж 45 минут ажиллаж унтраасан.      

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 13 дугаар гудамжинд Иргэн Б-ийн 5 ханатай гэр, 3х5 метрийн хэмжээтэй амбаар, 8 метр хашаа тус тус шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны шөнийн 04:37 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 04:49 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн М (40 настай, эрэгтэй) өртөж нас барсан.

Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн Омбол хэсэгт иргэн Н-ийн “Верна” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.12-ны шөнийн 06:07 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай  1 км замыг туулан 06:13 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Зам тээврийн осол:

Автозамын осол: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Буянт голын бага гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 1.5 км/ “Тоёото рамбо” загварын автомашин ургаа мод мөргөсөнөөс автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 01.12-ны шөнийн 03:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан  04:00 цагт очиж 15 минут ажиллаж иргэн Х /41 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

scroll to top