Цасны баярын арга хэмжээг зохион байгууллаа

IMG_0673.jpg

 Ахмадын хорооны жилийн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу Галын байгууллагын 98 жилийн ойн нэрэмжит цасны баярын арга хэмжээг өнгөрсөн амралтын өдөр Хандгайт дахь цанын баазад зохион байгууллаа.

Арга хэмжээнд Ахмадын хорооны гишүүн 50 хүн, 10 гауй хүүхэд, багачууд оролцов. Энэ үеэр “Уулын оргилд авирах тэмцээн”-д тус бүр 8 хүнтэй 4 баг оролцсноос бэлтгэл хурандаа Чимэдсүрэн ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, бэлтгэл хурандаа О.Ганхуяг ахлагтай баг дэд байрт шалгарч, “Ахмадын хороо”-ны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Олсын таталтын тэмцээнд 4 баг оролцсноос бэлтгэл хурандаа Б.Булган ахлагчтай баг нэгдүгээр байр, бэлтгэл хурандаа М.Сүхбаатар ахлагчтай баг дэд байр эзэлж, “Ахмадын хороо”-ны өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

scroll to top