1.Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Бусад нутаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 24-29 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 16-21 градус, Эхийн голын Баянбүрд, Хангайн нурууны өвөр бэл болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 4-9 м/с, 13-15 градус хүйтэн байна.
Төлөв байдал: 16-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газaр, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 18-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 16,18-нд Алтайн салбар уулсаар, 19-нд говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
2.Гал түймэр:
ААН, байгууллагын өмчид гарсан: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны “Задгай”-д “Таван толгой” ХХК-ийн эзэмшлийн “Норд бенз” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 20:44 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 8 км зам туулан 20:52 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.
Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд иргэн Э-гийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 08:36 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км зам туулан 08:43 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар багт иргэн Л-ийн “Сондор” дэлгүүрийн 10х11 метрийн хэмжээтэй барилга шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 09:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 3 км зам туулан 09:48 цагт очиж, 42 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн “Задгай”-д иргэн С-ийн дугуй засврын чингэлэг шатаж байна дуудлагыг 01.14-ний өдрийн 09:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7 км зам туулан 09:48 цагт очиж 8 минут ажиллаж унтраасан.
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багт иргэн Н-ийн “Портер” загварын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 13:47 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км зам туулан 13:52 цагт очиж 3 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороонд иргэн Л-ийн 12х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 16:58 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км зам туулан 17:10 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд иргэн Б-гийн 5х3 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 18:07 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 18:16 цагт очиж 25 минут ажиллаж унтраасан.
Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт иргэн Ү-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.14-ний өдрийн 21:14 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан 21:23 цагт очиж 30 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд иргэн М-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ний өдрийн 03:52 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 4 км зам туулан 03:59 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР