Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийг 2018 оноос хойш хамтран хэрэгжүүлж байна.
Орон нутгийн түвшинд гамшгийн менежментийг сайжруулж, хот суурин газрын гамшгийн эрсдэлийг даван туулах чадавхыг бэхжүүлэх зорилготой тус төсөл нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын 6 баг, төрийн 4 байгууллагад хэрэгжиж байгаа юм.
Төслийн хүрээнд “Гамшгаас хамгаалах менежмент”-ийн багийг байгуулж, гамшгаас хамгаалах мэдлэгийг ард иргэдэд түгээх сайн дурын сургагч багшаар бэлтгэсэн байна. Эдгээр сургагч багшаар дамжуулан 9477 өрхөд гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийлээ.
Мөн Хойд бүсийн аймгуудын оюутан, сурагч, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, алба хаагчдад болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалт дадлагуудыг тогтмол зохион байгуулах “Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв” – ийг өнөөдөр байгуулаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.