Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 16-21 градус, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 17-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар, 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 17, 18-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар, 19, 20-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

 ААН, байгууллагын өмчид гарсанБаян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт ”Аймал” зоогийн газарт гал гарч байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 15:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 15:37 цагт очиж 5 минут ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд иргэн А-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 05:19 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 6 км замыг туулан 05:26 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Э (28 настай, эрэгтэй) өртөж нас барсан.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багт иргэн М-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 07:06 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн 6 алба хаагч, 2 автомашинтай 5 км зам туулан, 07:13 цагт очиж 34 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд иргэн Б-гийн 5х11 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 08:11 цагт хүлээн авч Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 5 км замыг туулан 08:20 цагт очиж 1.20 цаг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт иргэн Ж-гийн 6 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 09:56 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Дархан сум дахь Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 5 км замыг туулан 10:04 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд иргэн Б-гийн 7х10 метрийн хэмжээтэй мансардтай 3 давхар байшингийн 1 дүгээр давхрын тааз, 2 дугаар давхрын шал шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 13:37 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 5.5 км замыг туулан 13:46 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 5 ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 6 км замыг туулан 20:36 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт иргэн Э-гийн 6х8 метрийн байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.15-ны өдрийн 20:41 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 3 км замыг туулан 20:45 цагт очиж 15 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/: Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг “Сээрийн гарам” гэдэг газарт /сумын төвөөс баруун хойд зүгт 20 км, аймгийн төвөөс баруун урд зүгт 27 км/ малчин Б /65 настай, эрэгтэй/ “Нарийн хайлааст” гэдэг газраас “Лэганс” загварын, автомашинтай гараад “Сээрийн гарам” гэдэг газар автомашин нь шатсан байдалтай олдсон. Малчин Б сураггүй алга болсон тухай дуудлагыг 01.16 ны шөнийн 02:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын 4 алба хаагч, Цагдаагийн газраас 3 алба хаагч, ар гэрээс 6 иргэн нийт 13 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтай 02:16 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top