Албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо

J1A4242.jpg

  Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны  өдрийн Б/85 тоот тушаалаар ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын Агуулахын аж ахуй, чанар, технологи, хяналтын хэлтсийн дарга Ч.Мөнхбат, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа М.Адъяабаатар нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.

 ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр нар хурандаа цол хүртсэн алба хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.   

scroll to top