Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Дархан-Уул, Хөвсгөл аймгуудын нутгаар бага зэргийн цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Баруун болон зүүн аймгуудын  нутгаар үүлэрхэг бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн  аймгуудын нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с. Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн  өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр  22-27 градус,  Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 16-21 градус, Эхийн голын Баян Бүрд орчим, цас багатай энгэр ээвэр газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 10-15 градус хүйтэн байна.  

Улаанбаатар хотод: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 19,21,22-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19, 20-нд зарим газраар, 22-нд говь, талын нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. 19-нөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Байдраг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 22-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

2.Гал түймэр:

ААН, байгууллагын өмчид гарсанНийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Лан Чумад” ХХК-ийн 24х12 метрийн хэмжээтэй сендвичэн агуулах, 66 ширхэг тавиуртай паркетан шал, иргэн Г-гийн “Сонота 5” загварын суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 14:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 14:34 цагт очиж, 30 минут, нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 14:35 цагт гарч 10.5 км замыг туулан 14:46 цагт очиж, 25 минут тус тус ажиллаж унтраасан.

Хувийн өмчид гарсанНийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Хуурай мухарын задгай” гэдэг газарт иргэн Г-гийн 8х3 метрийн хэмжээтэй зуны байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 07:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1.5 км замыг туулан 07:30 цагт очиж, 1 цаг 30 минут, нэмэлтээр тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 07:30 цагт гарч 14 км замыг туулан 07:45 цагт очиж, 1 цаг ажиллаж унтраасан.

Дорнод аймгийн Хэрлэн (Сүмбэр) сумын 4 дүгээр багт иргэн Б-гийн 3х5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 10:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 4 км замыг туулан 11:04 цагт очиж, 5 минут ажиллаж унтраасан.

Завхан аймгийн Улиастай сумын Жаргалант багт иргэн Ж-гийн 4х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 11:53 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын  Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 11:58 цагт очиж, 38 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд иргэн Г-гийн “Субару Пажеро” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 18:53 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 2.5 км замыг туулан 19:02 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Баянгол дүүргийн 21 дүгээр хороонд иргэн Э-гийн 6х10 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 20:05 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7 км замыг туулан 20:13 цагт очиж, 10 минут ажиллаж унтраасан.

Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд иргэн Н-тйн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.17-ны өдрийн 23:10 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 11 км замыг туулан 23:24 цагт очиж, 30 минут ажиллаж унтраасан.  

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багт иргэн М-ийн байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.18-ны өдрийн 02:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 3 км замыг туулан 02:48 цагт очиж, 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Эрэн хайх ажиллагаа /сураггүй болсон/Хөвсгөл аймгийн Тариалан сумын Таван толгой багийн “Улаантолгой” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 145 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 15 км-т/ тус аймгийн Мөрөн сумаас Тариалан сумын чиглэлд иргэн Ч-гийн “Монет Ниссан” загварын дунд оврын хагас ачааны автомашинтай нэр, хаяг тодорхойгүй, 20 орчим настай, эрэгтэй, иргэн М нар зорчиж яваад 01.17-ны өдрийн 22:40 цагийн орчим автомашин цасанд суухад автомашиныг түрж байх үедээ сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн  23:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тариалан сум дахь Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн 11 алба хаагч, сумын Цагдаагийн тасгийн 1 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 15 хүн, 2 автомашинтай 00:20 цагаас эхлэн “Улаан чулуутын-Ам” гэдэг газрын 1.6 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 01.18-ны өдрийн 04:30 цагт түр зогсоосон. 01.18-ны өдөр Мөрөн сумын төвд цагдаагийн байгууллага уг иргэнийг таниулах ажиллагаа зохион байгуулна.  

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top