Аялал жуулчлалын үйлчилгээний чанарын стандартын “БАТЛАМЖ” гардлаа

83090320_578101672769807_2179379814601850880_o.jpg

Монголын Кулинарын холбооноос ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой жаргалант” амралт, сувилалд аялал жуулчлалын үйлчилгээний чанарын стандартын “БАТЛАМЖ” гардууллаа.

   Тус батламжийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Кулинарын болон Аялал жуулчлалын холбооны шийдвэрээр үйлчилгээний стандартыг хангаж ажилладаг байгууллагуудад олгодог юм.

 Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Жаргалант” сувилал нь Онцгой байдлын албаны ажилтан, алба хаагчид, тэдний гэр бүл, ахмадууд болон иргэдэд сувиллын 60 ортойгоор уламжлалт, сэргээн заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

scroll to top