Аймгийн удирдлагыг “Онцгой байдлын албаны төлөө-II” тэмдгээр шагнав

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал Баянхонгор аймагт ажиллаж байна.

Тэрээр, тус аймагт зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үйл явцтай танилцаж, орон нутгийн удирдлага, Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн албад, аж ахуйн нэгж байгууллагын бүрэлдэхүүнтэй уулзан үг хэлж, сургуулийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Энэ үеэр орон нутагт гамшгаас хамгаалах үйл ажиллагааг удирдан зохион байгуулж,  гамшгаас урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн аймгийн Иргэдийн хурлын дарга Д.Ширнэн, Засаг дарга Д.Жаргалсайхан нарыг “Онцгой байдлын албаны төлөө-II” тэмдгээр шагналаа.

7

5

810

11

scroll to top