ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн Нөөц судлалын төвөөс Физик технологийн хүрээлэнтэй хамтран ажиллах уулзалтыг зохион байгууллаа. Энэ үеэр харилцан туршлага солилцох, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгууллахаар боллоо.
Мөн ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн Эдийн засаг, нөөц, ар талын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд хурандаа Х.Мягмаржав тэргүүтэй алба хаагчидтай уулзалт хийж, 2020 онд хамтран хийх судалгааны ажил болон инновацийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.