Удирдах бүрэлдэхүүн гамшгаас хамгаалах мэдлэгээ дээшлүүллээ

83279532_1053058235060026_1390423141557207040_n.jpg

   Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бор-Өндөр ОНХ-тэй хамтран “Удирдах албан тушаалтны сургалт”-ыг зохион байгууллаа.

 Сургалтад аймгийн Онцгой комисс, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх Байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн дарга, гишүүд болон байгууллага, аж ахуйн нэгжийн 45 удирдах бүрэлдэхүүн оролцсон юм.

  Энэ үеэр гамшгаас хамгаалах сургалт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хууль эрх зүйн орчин, гамшгаас хамгаалах төлөвлөгөөний загвар, шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийж, үүссэн цагийн байдал дээр ажиллаж, нөхцөл байдлыг үнэлэх, шийдвэр гаргах, байр зүйн зурагт оруулах дадлага сургуулийг хийлээ гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top