Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт:     Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

   Өнөөдөр: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Хангайн нурууны өвөр бэлээр 2-7 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.    

Улаанбаатар хотод:  Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас 4-9 м/с, өдөртөө 12-14 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 24-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 24-нд зүүн аймгуудын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

2.Гал түймэр:

Хувийн өмчид гарсан: Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар багийн “Баяннуур” хорооллын 2 дугаар гудамжинд иргэн Б-ын хашаанд өвс шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 21:22 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн 9 алба хаагч, 2 автомашинтай 6  км зам туулан 21:29 цагт очиж 1 цаг ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны  10 дугаар байрны өргөтгөл иргэн О-ийн 12х12 метрийн хэмжээтэй  барилга шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 13:32 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 3 км зам туулан 13:36 цагт цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны 2 дугаар гудамжинд иргэн Б-ийн 8х15 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 1 км зам туулан 15:28 цагт очиж 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 16 дугаар гудамжинд иргэн Г-ийн 5 хангатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.23-ны өдрийн 02:56 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 7.5 км зам туулан 03:11 цагт очиж 20 минут ажиллаж унтраасан.

3.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Цогцос гаргах: Нийслэлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо ГССҮТ-ийн хашаанд дулааны шугамын худагт эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг 01.22-ны өдрийн 13:08 цагт хүлээн авсан. Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 5.5 км зам туулан 13:13 цагт очиж Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат иргэн Б /33 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top